Мэдээллийн дайн

Мэдээллийн дайн (Англи: information war) гэдэг нь сөргөлдөж буй талууд тусгайлан бэлтгэсэн мэдээлэл зориуд түгээх замаар нөгөө талдаа нөлөөлөхийг хэлнэ. Мэдээлийн дайн гэдэг ойлголт англи хэлний «information and psychological warfare» гэх хэллэгийн орчуулга юм. Тухайн мэдээний хэлбэрээс шалтгаалж «мэдээллийн тэмцэл», «мэдээллийн болон сэтгэл зүйн дайн» гэж ойлгож болох юм. Мэдээллийг өөрт ашигтайгаар цацаж сөргөлдөж буй талын нийгмийг төөрөгдөлд оруулахыг зорьдог.

Өөрөөр хэлбэл "Нийгмийн аливаа мэдээллийг хүлээн авах онцлог болон ухамсрыг урьдчилан нарийн судалсны үндсэн дээр хуурамч буюу олонх нь амархан хүлээн авахуйц зохиомол мэдээллийн тусламжтайгаар өөрт ашигтай олон нийтийн санаа бодлыг бий болгоод залуурдах үйл явц" юм.

Мэдээллийн дайн нь ердийн зэвсэгт дайнаас дараах зүйлээр ялгагдана.

  • Мэдээллийн дайны зэвсэг нь уян хатан байдаг бөгөөд урьдчилан таамаглах боломжгүй өндөр хүчин чадвартай;
  • Мэдээллийн дайны үед газар нутгийг зөвхөн үе шаттайгаар булаан авах боломжтой;
  • Мэдээллийн дайнд нэг хэсэг хүмүүсийг олон удаа дахин дахин эзэмдэх боломжтой, ямар нэг логикийн дараалалгүй байдаг;
  • Мэдээллийн дайнд талуудыг аль нэг бүлэгт харьяалагдах, нийгмийн тодорхой үүргийг гүйцэтгэж байгаа байдлаар нь ялгах боломжгүй;
  • Мэдээллийн дайны дайсанд үзүүлэх нөлөө нь үл үзэгдэх бөгөөд нинжин сэтгэл хэлбэртэй ч байх боломжтой;
  • Мэдээллийн дайны үед үзүүлэх нөлөө нь сонгомол бөгөөд хүн амын янз бүрийн хэсгийг өөр өөр хэлбэрээр хамардаг;
  • Мэдээллийн дайнд гол аюул бол ил нүдэнд харагдахуйц сүйрэл байхгүй байх явдал юм. Ийм учраас нийгмийн хамгаалалын механизм систем идэвхждэггүй байх аюултай.

Үндсэн шинж тэмдгүүд[засварлах | кодоор засварлах]

Мэдээллийн дайны оролцогчид нь эрх баригчид, хувь хүн болон бүлэг хүмүүс байж болно. Мэдээллийн дайн тасралтгүй үргэлжилдэг бөгөөд зөвхөн энгийн зэвсэгт дайн тэмцлийн үед төдийгүй энх тайвны үед ч явагддагаараа онцлог аюултай.

Мэдээллийн дайн бол мэдээллийн тэмцэл сөргөлдөөний хамгийн хатуу хэлбэр юм. Мэдээллийн дайны үндсэн аргууд нь худал мэдээлэл цацах, эсвэл өөрт ашигтай байдлаар мэдээлэл өгөх явдал юм.

Жишээ[засварлах | кодоор засварлах]