Мэдээллийн эрин үе
Мэдээллийн эрин үе (мөн Гуравдугаар аж үйлдвэрийн хувьсгал, Компьютерийн эрин, Дижитал эрин, Цахиурын эрин, Шинэ хэвлэлийн эрин, Интернэтийн эрин эсвэл Дижитал хувьсгал гэж нэрлэгддэг) нь 20-р зууны дунд үеэс эхэлсэн түүхэн үе юм. Энэ үе нь Аж үйлдвэрийн хувьсгалын үеэр бий болсон уламжлалт салбаруудаас мэдээллийн технологид тулгуурласан эдийн засаг руу хурдацтай шилжсэнээрээ онцлог юм.
Мэдээллийн эрин үеийн эхлэл нь 1947 онд транзистор, 1957 онд оптик өсгөгч зохион бүтээсэнтэй холбоотой гэж үздэг. Эдгээр технологийн дэвшил нь мэдээлэл боловсруулах болон дамжуулах арга хэлбэрт ихээхэн нөлөө үзүүлсэн.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Олон нийтийн захиргааны сүлжээний мэдээлснээр, Мэдээллийн эрин үе нь компьютерийн бичилжүүлэлтийн (microminiaturization) дэвшлийг ашигласнаар бүрэлдэн бий болсон бөгөөд энэ нь орчин үеийн мэдээллийн систем болон интернет харилцаа холбоог нийгмийн хувьслын гол хөдөлгөгч хүч болгон хувиргасан байна.
Гуравдугаар аж үйлдвэрийн хувьсгал хэзээ дуусч, Дөрөвдүгээр аж үйлдвэрийн хувьсгал хэзээ эхэлсэн талаар олон хүн маргадаг бөгөөд энэ нь 2000-2020 оны хоорондох аль нэг үед болсон байж магадгүй гэж үздэг.