Мэйжийн сүм

Мэйжийн сүм (япон: 明治神宮 meiji jingū) нь Эзэн хаан Мэйжи (明治天皇) болон түүний эхнэр хатан Шокэн нарт зориулсан Токио дахь хамгийн том Шинто шашны сүм юм. Энэхүү сүм нь Токио хотын Шибуя-кү, Камизоно-чод байрладаг.
Түүх
[засварлах | кодоор засварлах]
Тус сүмийг 1920 оны 11-р сарын 1-нд байгуулжээ. Эзэн хаан Мэйжи 1912 оны 7-р сарын 30-нд, хатан хаан 1914 оны 4-р сарын 11-нд нас баржээ. Тэднийг нас барсны дараа сүм байгуулах хөдөлгөөн өрнөж сүмийн барилга 1920 онд баригдаж дууссан боловч Дэлхийн 2-р дайны үеэр галд шатжээ. Япон болон гадаад дахь олон япончуудын дэмжлэгтэйгээр одоо байгаа байгууламжийг сэргээн засварлах ажил 1958 оны 10-р сард дууссан байна.
Ерөнхий мэдээлэл
[засварлах | кодоор засварлах]Токиогийн төвд байрладаг энэхүү гэгээн сүм нь ойролцоогоор 708,200 хавтгай дөрвөлжин метр талбайг хамардаг. Модоор хүрээлэгдсэн энэхүү барилга нь Японы өвөрмөц бунхан архитектурын ердийн жишээ юм. Барилга угсралтын ажилд Кисо кипарис модыг ашигласан. Цэцэрлэгт хүрээлэнд Японд ургадаг бүх төрлийн мод, бут сөөг ургадаг байна. Японы өнцөг булан бүрээс иргэд 100,000 гаруй бут сөөг, модыг хандивласан ажээ.
Гадна цэцэрлэгийн буланд Шинто шашны хуримын ёслолууд өнөө хүртэл үргэлжилсээр байгаа Мэйжийн дурсгалын (Хуримын) танхимд болдог. Өмнө нь энэ барилгыг голчлон хурал зөвлөгөөн, уулзалтуудад ашигладаг байсан бөгөөд үүнд Мэйжийн үндсэн хуулийн төслийг хэлэлцэж байжээ.