Мэйжийн эрин

1854 оны 3-р сарын 31-нд АНУ-ын усан цэргийн ахмад Маттью Перри Японтой "Канагавагийн хэлэлцээр"-ийг байгуулснаар Япон дахин гадаад ертөнцтэй харилцаж, "Мэйжийн эрин" эхэлжээ (1868 он). Эзэн Хаан Мэйжи Шогуны засаглалыг халж эзэн хааны эрх мэдлийг сэргээсэн бөгөөд Токүгава Ёшинобү болон Шогунд үнэнч самурай нар Хоккайдо арал дээр Бүгд Найрамдах Эзо Улсыг байгуулан эзэн хааны армийн эсрэг тулалдаж байсан билээ.

Энэ үед Япон өөрийн улс төр, хууль, цэргийн зохион байгуулалтыг барууны маягаар шинэчлэн, Японы эзэнт улсыг аж үйлдвэржүүлж эхлэв. Энэ үеэс Хятад, Орос зэрэг улсуудтай дайн хийж, Тайвань, Солонгос, Сахалины өмнөд хагасыг эзлэв.