Jump to content

Мэлардален Их Сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Мэлардален Их Сургууль нь Швед улсын Вэстерос болон Эскильстуна  хотуудад байрладаг. Тус сургуульд 18,000 оюутан суралцдаг бөгөөд 1,000 орчим ажилтан ажилладаг. Үүнээс 91 нь профессор, 504 нь багш, 244 нь докторын зэрэгтэй сурагчид байна. Мэлардален Их Сургууль нь олон улсын ISO 14001 стандартын дагуу байгаль орчны гэрчилгээтэй дэлхийн анхны их сургууль юм. 2020 оны 12-р сард тухайн үеийн Лёвен Засгийн газар тус их сургуулийг 2022 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн их сургуулийн статустай болгож байхаар шийдвэрлэжээ.

Мэлардален Их Сургууль нь боловсрол судлал ба математик , суурилагдсан системүүд , ирээдүйн эрчим хүч, эрүүл мэнд ба нийгмийн халамж, аж үйлдвэрийн эдийн засаг ба менежмент , шинэчлэлт ба бүтээгдэхүүн хөгжүүлэлт зэрэг зургаан гол чиглэлээр эрдэм шинжилгээ , судалгааны ажил явуулдаг.

Тус их сургууль нь эдийн засаг, эрүүл мэнд, халамж, багшийн боловсрол, инженерийн чиглэлээр боловсролтой, сонгодог хөгжим, дуурийн урлаг зэргийн боловсрол олгодог. Докторын түвшний боловсрол нь арав гаруй мэргэжлийн чиглэлээр олгогддог.

Мэлардален Их Сургуулиын үндсэн дөрвөн сургалт:

  • Эрүүл мэнд, асрамж ба нийгмийн халамжийн сургууль
  • Боловсрол, соёл, харилцааны сургууль
  • Нийгэм, технологийн тогтвортой хөгжлийн сургууль
  • Инноваци, дизайн, инженерчлэлийн сургууль