Мэргэжлийн спорт
Харагдац
Мэргэжлийн спорт буюу үзэгч-арилжааны спорт гэдэг нь үзэгч ихтэй байдгаас шалтгаалан спортын байгууллагууд (лиг, баг гэх мэт), түүнчлэн телевиз, интернет, цахим орчинд арилжааны ашиг тусыг өгдөг спорт, бизнес эрхэлдэг үйл ажиллагаа юм. Энэ нь тамирчдад цалин авч зөвхөн спортоор хичээллэх, ур чадвараа дээшлүүлж, байнгын бэлтгэлтэй байх боломжийг олгодог.
Мэргэжлийн спорт нь сонирхогчдын спорттой нэгэн зэрэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд мэргэжлийн спортын тамирчдыг дүрмээрээ сонирхогчдын тэмцээнд оролцохыг ихэнх тохиолдолд хориглодог.
Мэргэжлийн спорт түлхүү орсон төрлүүд
[засварлах | кодоор засварлах]Олон улсын
[засварлах | кодоор засварлах]- Авто уралдаан
- Сагсан бөмбөг
- Бильярд
- Бокс
- Дугуй (шулуун замын)
- Гольф
- Дартс
- Мотоцикл
- Холимог тулааны урлаг
- Теннис
- Хөлбөмбөг
- Шайбтай хоккей