Jump to content

Мюнхений Техникийн их сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Мюнхений Техникийн их сургууль (герман. Technische Universität München, TU München, TUM) - 1868 онд Мюнхен хотод байгуулагдсан Бавари мужийн цорын ганц техникийн их сургууль бөгөөд Германы хамгийн том дээд боловсролын байгууллагуудын нэг юм. Тус их сургууль нь Германы техникийн их сургуулиудын "TU 9" нэгдэлд ордог бөгөөд Германы хамгийн нэр хүндтэй их сургууль юм. 2018 оны байдлаар дэлхийн шилдэг их сургуулиудын QS болон THE жагсаалтад тус тус 28, 30-р байранд жагсжээ.

Тус их сургууль нь 132 сургалтын хөтөлбөртэй. Техникийн болон байгалийн ухааны факультетуудаас гадна эдийн засаг, спорт, анагаах ухааны факультетууд бас байдаг. Зарим хөтөлбөрийг герман болон англи хэлээр заадаг.

1827 оноос хойш Мюнхен хотод Политехникийн сургууль (герман. Polytechnische Schule München) нэртэй оршин тогтнож байжээ.

Энэхүү их сургуулийг 1868 онд Баварийн II Людвиг хаан үүсгэн байгуулжээ.

1877 онд албан ёсоор Баварийн Хааны Техникийн дээд сургууль нэртэй байгаад 1970 онд Техникийн Их Сургууль нэртэй болсон ажээ.

1901 онд тус их сургуульд диссертацийн зөвлөл байгуулагдсан.

1930 онд Вайхенштефаны Хөдөө аж ахуй, шар айргийн үйлдвэрийн их сургууль нэгдсэн байна.

1937 онд инженер Макс Шмидт Нимфенбург хотод шинэ их сургуулийн барилга барихаар төлөвлөж байсан боловч баригдаагүй байна. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр хотын төвд байрлах их сургуулийн барилгуудын 80% нь нурж, 1946 онд хичээлүүд дахин эхэлсэн.

Гархингийн их сургуулийн хот 1957 онд Мюнхений токамак нээгдсэнтэй давхцан байгуулагдсан.

1967 онд Исарын баруун эрэг дээр эмнэлгийн клиник нээгджээ.

Хөтөлбөр ангиуд

[засварлах | кодоор засварлах]
  • Архитектурын анги
  • Барилга геодезийн анги (төв байр)
  • Электротехник ба мэдээллийн технологийн анги (төв байр)
  • Эдийн засгийн шинжлэх ухааны анги (төв байр)
  • Анагаах ухааны анги
  • Биеийн тамирын анги (Олимпын цэцэрлэгт хүрээлэн)
  • Химийн анги
  • Мэдээлэл зүйн анги
  • Машин байгуулалтын анги
  • Математикийн анги
  • Физикийн анги