Мюнхений аюулгүй байдлын бага хурал

Мюнхений аюулгүй байдлын бага хурал (герман. Münchener Sicherheitskonferenz, англи. Munich Security Conference) - 1963 оны 2-р сараас хойш жил бүр Германы Мюнхен хотод зохион байгуулдаг нэр хүндтэй Олон улсын Бага хурал юм. Энэхүү хурлаар олон улсын нэрт улс төрчид, цэргийнхэн, бизнесийн хүрээнийхэн, Засгийн газрын бус байгууллагын төлөөлөл болон олон улсын аюулгүй байдлын асуудлаарх тэргүүлэх шинжээчид албан бусаар чуулж олон улсын харилцаа, аюулгүй байдлын тулгамдсан асуудлаар яриа, хэлэлцээ өрнүүлж санал бодлоо солилцдог байна.
Тус бага хурал "Байришер Хоф" (герман. Hotel Bayerischer Hof) зочид буудалд болдог. Бага хурлыг "Мюнхений аюулгүй байдлын бага хурлын Сан" (ашгийн бус байгууллага) (герман. die Stiftung Münchner Sicherheitskonferenz (gemeinnützige) GmbH) зохион байгуулдаг.

1998 он хүртэл Германы хэвлэл эрхлэгч Эвальд-Генрих фон Клейст-Шменцин үүсгэн байгуулагч болон удирдагч нь байсан. 1999 оноос энэ үүргийг Германы канцлер Хельмут Колийн зөвлөх асан Хорст Тельчик гүйцэтгэж ирсэн. 2009 оноос Вольфганг Ишингер, 2022 оноос Кристоф Хойсген нар даргын үүргийг тус тус гүйцэтгэж иржээ.
Эхний 30 жил Бага хуралд НАТО-гийн орнуудын цэрэг, улс төрийн удирдагчид, улс төр судлаачид, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид оролцдог байсан бол 1990-ээд оноос хойш Орос болон Зүүн Европын орнууд (1995 оноос), Хятад, Энэтхэг, Япон зэрэг орны төлөөлөгчид Бага хуралд оролцож эхэлсэн байна.
61 дэх бага хурал
[засварлах | кодоор засварлах]Мюнхений аюулгүй байдлын 61 дэх бага хурал 2025 оны 2-р сарын 14-16-ны өдрүүдэд болсон. Энэ удаагийн хуралд 60 орчим төр, засгийн тэргүүн, 150 гаруй сайд, олон улсын байгууллагын тэргүүн нар оролцсон байна. Хурлыг Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер нээж үг хэлэв. Бага хурлын хэлэлцэх сэдвүүдийн дунд дэлхийн улс төрийн засаглал, эдийн засгийн хамтын ажиллагаа, цөмийн олон туйлт байдал, ардчиллын тогтвортой байдал, цаг уурын асуудал, дэлхийн аюулгүй байдалд тулгарч буй янз бүрийн шинэ сорилтууд байв. Олон улсын дэг журмын тогтолцооны байдал, транс Атлантын түншлэлийн ирээдүйн талаар мөн ярилцсан юм. Дэлхийн улс төрд Европын гүйцэтгэх үүргийн тухай хэлэлцүүлэг болсон. АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэймс Вэнс үг хэлэхдээ Европын холбооны удирдлагуудыг үг хэлэх эрх чөлөө, ардчиллаас ухарсан гэж буруутгаж, ил тод шүүмжилсэн байна. Хятадын ГХЯ-ны сайд Ван И хэлсэн үгэндээ, Хятад улс газар нутгийн хэмжээнээс үл хамааран бүх улс орны тэгш байдлыг дэмжиж, Хятад, Орос хоёр орон харилцан итгэлцсэн түншлэлийн харилцаагаа хадгалсаар байна. Европын холбоо Украиныг тус нийгэмлэгт элсүүлэх үйл явцыг хурдасгах бодолтой байна гэж Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен мэдэгдэв. Бага хурлын дараа Кристоф Хойсгений оронд бага хурлын шинэ даргаар Йенс Столтенбергийг томилсон байна.
62 дахь бага хурал
[засварлах | кодоор засварлах]Мюнхений аюулгүй байдлын 62 дахь бага хурал 2026 оны 2-р сарын 13-15-ны өдрүүдэд болсон.
Оролцогчид
Төрийн болон Засгийн тэргүүнүүд:
- Фридрих Мерц /Friedrich Merz – Германы Канцлер (Хурал зохион байгуулагч),
- Кир Стармер /Keir Starmer – Их Британий Ерөнхий сайд,
- Володимир Зеленський /Volodymyr Zelenskyy – Украины Ерөнхийлөгч,
- Александер Стабб /Alexander Stubb – Финландын Ерөнхийлөгч,
- Пётр Павел /Petr Pavel - Чех улсын Ерөнхийлөгч,
- Эмманюэл Макрон /Emmanuel Macron – Францын Ерөнхийлөгч,
- Наваф Салам / Nawaf Salam - Ливаны Ерөнхий сайд,
- Эвика Силина /Evika Silina - Латвийн Ерөнхий сайд.
Сайд нар:
- Марко Рубио /Marco Rubio – АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга,
- Иветт Күпэр /Yvette Cooper – Их Британий Гадаад хэргийн нарийн бичгийн дарга,
- Радослав Сикорски /Radosław Sikorski – Польшийн Гадаад хэргийн сайд,
- Байба Бразэ /Baiba Braže - Латвийн Гадаад хэргийн сайд.
Олон улсын байгууллагууд:
- Марк Рютте /Mark Rutte – НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга,
- Урсула фон дер Ляйен /Ursula von der Leyen – Европын Комиссын Ерөнхийлөгч
- Антонио Коста /António Costa – Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч
- Антониу Гутерреш /António Guterres – Secretary-General of the United Nations
- Поль Грод /Paul Grod - Дэлхийн Украины бага хурлын Ерөнхийлөгч, UWC