Мягмарнарангийн Батболд
Харагдац
| Мягмарнарангийн Батболд | |
|---|---|
| Төрсөн: | 1984 он Улаанбаатар хот |
| Ажил үйл | Найруулагч |
| Улс орон | Монгол Улс |
| Боловсрол | Дээд |
| Төрөл | Театр |
| Шагнал | Монгол улсын Соёлын Тэргүүний ажилтан (2021) |
Намтар
[засварлах | кодоор засварлах]Мягмарнарангийн Батболд нь 1984 онд Улаанбаатар хотод төрсөн.
Боловсрол
[засварлах | кодоор засварлах]- 1991-2001 онд “Оюуны ундаа” цогцолборт бүрэн дунд боловсрол эзэмшсэн.
- 2001-2008 онд ЭМШУИС-ийг хүний их эмч мэргэжлээр төгссөн.
- 2008-2010 онд СЭМҮТ-ийг сэтгэцийн эмгэг судлаач эмч мэргэжлээр дүүргэсэн.
- 2012-2018 онд ОХУ-ийн Театр урлагийн академи ГИТИС-ийг драмын найруулагч мэргэжлээр суралцаж төгссөн.
Ажил
[засварлах | кодоор засварлах]- 2019-2020 онд УДЭТ-т туслах найруулагч, 2023 оноос найруулагчаар ажиллаж байна.
Уран бүтээл
[засварлах | кодоор засварлах]- 2019 онд Ц.Балдорж “Хайрын виз” уянгын драмын жүжиг
- 2020 онд И.В.Гёте “Фауст” постдрамын жүжиг
- 2021 онд Ф.М.Достоевский “Гэм зэм” постдрамын жүжиг
- 2022 онд Жон Патрик “Опал” саркастик мелодрамын жүжиг
- 2023 онд “Тал нутгийн мөсөн шоу” арга хэмжээ
- 2023 онд С.Жаргалсайхан “Шөнө дундын бүжиг” кабаре драмын жүжиг
- 2023 онд Т.Султан “Тоорил хан” түүхэн эмгэнэлт жүжиг
- 2024 онд Жорж Оруэлл "1984" постдрамын жүжиг
- 2024 онд Үй Хуа "Амьдрахуй" драмын жүжиг
Гавьяа, шагнал
[засварлах | кодоор засварлах]• 2021 он Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан