Мядагийн Ганхүү
Appearance
Мядагийн Ганхүү нь (1956 онд төрсөн) Монгол улсын генерал хүн юм. Одоо Кендогийн холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Бригадын генерал М.Ганхүү 1956 онд Улаанбаатар хотод төрсөн.
Боловсрол
[засварлах | кодоор засварлах]- 1974-1977 онд Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны ЦТДунд сургуульд сонсогчоор суралцав.
- 1977-1980 онд Төв аймаг дахь Нийгмийг Аюулаас Хамгаалах Газарт төлөөлөгчөөр ажиллаж байлаа.
- 1980-1985 онд ЗХУ-ын ДЯЯ-ны академид эрх зүйч мэргэжлээр төгссөн.
Ажилласан байдал
[засварлах | кодоор засварлах]- 1985-1991 онд Дархан хотын Нийгмийг Аюулаас Хамгаалахын Хэлтэст өмчийн ахлах төлөөлөгчөөр ажиллаж байжээ.
- 1991-2010 онд Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтэс, газар, Цагдаагийн ерөнхий газар, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс, Нийслэлийн цагдаагийн газарт ажиллав.
- 2001-2007 оны Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсүүдэд орлогч дарга, эрүүгийн цагдаагийн ажил эрхэлсэн дэд дарга, газар, хэлтсийн даргаар ажиллаж байв.
Цол
[засварлах | кодоор засварлах]2010 оны 4 сараас 2012 оны 10 сар хүртэлх хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар томилогдон ажиллаж байжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар ажиллаж байсан хурандаа М.Ганхүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 11 сарын 25-ны өдрийн 222 дугаар зарлигаар “Бригадын генерал” цол олгосон.
Гавьяа шагнал
[засварлах | кодоор засварлах]- Байлдааны медаль,
- Байлдааны гавьяаны одон,
- Байлдааны гавьяаны улаан тугийн одон,
- Хөдөлмөрийн гавьяаны одон,
- Хууль зүйн тэргүүний ажилтан,
- Цагдаагийн гавьяа,
- Цагдаагийн алдар тэмдэг
ойн медалиудаар зэргээр тус тус шагнасан.