Мүраяма Томиичи

Мүраяма Томиичи (япон. 村山 富市, 1924 оны 3-р сарын 4-нд Японы Оита хотод төрсөн — 2025 оны 10-р сарын 17-нд Оитад нас барсан) — Японы улс төрийн зүтгэлтэн, 1994-1996 онд Японы ерөнхий сайд агсан.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Мураяама Томиичи 1924 онд Японы Оита хотод загасчны гэр бүлд 1924 онд төрсөн. Тэрээр Мэйжи их сургуулийг төгссөн. Тэрээр улс төрийн карьераа Оита хотын дараа нь Оита мужийн хурлын гишүүнээр эхлүүлсэн. 1972 онд тэрээр Японы Төлөөлөгчдийн танхимд сонгогджээ. Тэрээр 1996 он хүртэл Социал демократ намын (хуучнаар Социалист нам) даргаар ажилласан.
1994 оны 6-р сараас 1996 оны 1-р сар хүртэл Мураяама Томиичи Японы гурван улс төрийн намын эвслийн засгийн газрын ерөнхий сайдаар ажилласан.
1996 оны сонгуулийн дараа Мураямагийн оронд Либерал ардчилсан намын тэргүүн Хашимото Рюүтаро Ерөнхий сайд болсон. 2000 онд Мураяама улс төрөөс нэг мөр гарахаар шийдсэн. Тэрээр 1994 онд Засгийн газраас байгуулсан Өмнөд Солонгос, Филиппин, Тайвань, Нидерланд, Индонез зэрэг орны “тайтгаруулагч эмэгтэйчүүд”-ийн нөхөн олговор олгох зорилгоор байгуулсан Азийн эмэгтэйчүүдийн сангийн тэргүүн болсон юм.