Jump to content

Мөнгөнморьт сум

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Мөнгөнморьт сум
ᠮᠥᠩᠭᠦᠨᠮᠣᠷᠢᠲᠤᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Төв
Газар нутаг
  Нийт6,731 км2 (2,599 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 2,225
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Мөнгөнморьт сум - Монгол Улсын Төв аймгийн сум юм.

Мөнгөнморьт сум нь Улаанбаатар хотоос зүүн хойш 220 км-т байрлах ба Хэнтийн нуруу, Хангайн бүс нутагт ордог. 60000 км² нутаг дэвсгэртэй. 1992 хүн амтай, хүн амын 0,5 хувь нь буриад зон, бусад нь халх ястан оршин суудаг.

Газар зүйн байрлал

[засварлах | кодоор засварлах]

Улаанбаатар хотын Багануур дүүрэг, Төв аймгийн Баяндэлгэр, Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Ерөө, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Цэнхэрмандал зэрэг сумдтай хиллэдэг. Далайн түвшнээс дээш 1000-1500 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Хангайн бүсийн Хэнтийн нурууны тайга зонхилсон бүсийн Хэнтийн төв хэсгийн тайгын тойрог болон Хэнтийн зах уулсын ойт хээрийн бүс, геоморфологийн хувьд Хэрлэн-Туул-Онон гурван голын сав газарт багтдаг.

Байгалийн үзэсгэлэнт газар, том гол нууруудын ай сав газар бөгөөд Хэрлэн, Туул зэрэг гол нуурууд эндээс эх аван урсдаг. Улаан номд орсон нэн ховор, ховор бор баавгай, Сибирийн хандгай, хүдэр, буга, булга, минж, шилүүс мөн зэрлэг гахай, бор гөрөөс зэрэг амьтад байдаг.

2020 онд Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбогдсон. Улаанбаатар хотоос 190 км, Багануур дүүргээс 60 км засмал замаар явж сумын төвд хүрнэ.

Тев аймгийн Мөнгөнморьт сум анх Сэцэн хан аймгийн Далай дархан бээлийн хошуу нэртэй 1691 онд үүсэн байгуулагдаж 1923 оны шинэ засаг захиргааны зохион байгуулалтаар Төв аймгийн Мөнгөнморьт сум хэмээн нэрлэгдсэн бөгөөд 100 гаруй жилийн түүхтэй сум.

Оршин суугчын тоон өөрчлөлт (жилийн эцсийн дүнгээр)[1]
2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011
2,229 2,143 1,936 1,909 1,889 1,902 1,938 1,990 2,083 2,065

Сумын хэмжээнд нийт 22 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 217,8 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 6,6 сая, аймагт 106,4 сая, орон нутагт 85,8  сая нийт 198,8 сая төгрөгийн татвар төвлөрүүлдэг.

Тус сум 59.000 толгой малтай бөгөөд үүний дотроос үхэр сүргийн тоо 2010 онд түм болж Түмэн үхрийн баяр хийснээс гадна 2013 оны жилийн эцсийн байдлаар Жаргалант баг аймагтаа үхэр сүргийн тоогоор тэргүүлсэн амжилт үзүүлсэн.

  1. Төв аймгийн Статистикийн хэлтэс. Жил жилийн танилцуулга (Memento 15. Арванхоёрдугаар сар 2012 цахим архивт)