Jump to content

Мөрийтэй тоглоом

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Мөрийтэй тоглоом (франц. jeu de hasard, шууд утгаараа "санамсаргүй тоглоом")- мөнгө болон бусад материаллаг зүйлийг хожих зорилготой тоглоом юм. Хожих нь тухайн тоглогчдын мэдлэг, ур чадвараас үл хамаарч аз туршсан явдал болдог юм.

Онолын онцлогууд

[засварлах | кодоор засварлах]

Хэдийгээр аз туршсан тоглоом бүрийн үр дүн нь азаас хамаардаг ч урт хугацааны тоглоомуудын үр дүн нь тодорхой статистикийн хэв маягт захирагддаг. Тоглоом хуурагдаагүй байсан ч рулет болон бусад казиногийн операторууд урт хугацаанд үргэлж хождог байна. Үүнийг тоглоомын дүрмээр тодорхойлдог. Жишээлбэл, рулет дээр улаан эсвэл хар дээр буух магадлал 50%-иас бага байдаг, учир нь тойрогт улаан, хар өнгөнөөс гадна нэгээс гурван ногоон 0 (тэг) сектортой байдаг.

Тоглоом "шударга" эсвэл "хор хөнөөлгүй" байх нөхцөлийг тодорхойлох, өөрөөр хэлбэл бүх талуудад ялах яг ижил боломжийг олгох, мөн тоглоомыг олон тооны давталтаар тоглоход нэг тал тодорхой ашиг олох нөхцлийг тодорхойлох нь магадлалын онолтой холбоотой математикийн нарийн судалгааны сэдэв юм.

Тоглоомын донтолт, хамаарал

[засварлах | кодоор засварлах]

Мөрийтэй тоглоом тоглох зуршил нь хүний ​​сэтгэлзүйн донтолтыг үүсгэдэг байна. Энэ донтолт нь явсаар нийгмийн болон эрүүл мэндийн асуудал болдог байна. Эрсдэлт хүчин зүйлсийн нэг нь хувийн шинж чанар юм: сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдал, өөрийгөө хянах чадваргүй болох зэрэг.

Донтох нь сэтгэл гутралын эмгэгүүд өөрөөсөө дагуулдаг байна. Судлаачид ухамсрын өөрчлөлтийн шинж тэмдэг, ялангуяа тоглоомд гүн орж, эргэн тойрны бодит байдлаас тусгаарлагдаж, тоглоомд бүх анхаарлаа төвлөрүүлэх зэргийг тэмдэглэдэг байна.

Мөрийтэй тоглоомын сөрөг үр дагавартай тэмцэх нь дэлхийн бараг бүх улс орны захиргааны болон эрүүгийн хуулиуд олон жил чиглэгдсээр ирсэн юм. Нийгмийн маш их хор хөнөөлтэй талууд нь хүн амын хялбар замаар орлого олох хүсэл эрмэлзэлд хүргэдэг. Энэ нь заримдаа хурдан баяжихыг амлаж байгаа боловч ихэнхдээ хараат байдал, ядууралд хүргэдэг; бусдын зардлаар эрсдэлд орох уруу таталт, үр дүнд нь шамшигдуулах, завших гэмт хэргийн хэмжээ нэмэгдэх; мөрийтэй тоглоомын луйврын хөгжил, бусдын зардлаар амьдардаг хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа юм.

Шашны байр суурь

[засварлах | кодоор засварлах]

Христийн шашин мөрийтэй тоглоомыг таашаадаггүй бөгөөд ийм тоглоомууд нь хурдан бөгөөд үндэслэлгүй ашиг олох хүсэл эрмэлзлийг өдөөдөг бөгөөд үүнийг сүмийн зүгээс нийгмийн сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй гэж үздэг. Мөрийтэй тоглоом нь Үнэн алдартны болон Католик шашинд лам хуврагийг огцруулах үндэслэл болдог байна.

Бурханы шашинд Бурхан багш мөрийтэй тоглоом бол гэр бүл салан нурах, ядуурах, бусдын хүндэтгэлийг алдахад хүргэдэг зан үйлийн нэг хэлбэр гэж хэлсэн байдаг. Хэрэв аливаа үйлдэл нь хүний шунал болон хамааралт байдлыг нэмэгдүүлдэг бол энэ нь Буддын шашны ёс заншилтай үндсээрээ зөрчилддөг гэдгийг 14-р Далай лам онцолж хэлсэн байдаг. Мөрийтэй тоглоом бол "гурван хор" (шунал, үзэн ядалт, төөрөгдөл)-ийг бэхжүүлэх арга гэж үздэг.