Мөст сум

Мөст сум
ᠮᠥᠰᠦᠲᠦᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Ховд
Сумын төвУлаантолгой
Газар нутаг
  Нийт3,927 км2 (1,516 миль2)
Хүн ам
 (2022)
  Нийт 3,131
Цагийн бүсUTC+7 (UTC + 7)

Мөст сум нь нийслэл Улаанбаатар хотоос 1325 км, аймгийн төвөөс 190 км зайд оршдог. Халх, захчин, урианхай 3 ястан амьдран суудаг.

Түүхэн замнал[засварлах | кодоор засварлах]

Мөст сум 1941 оны 03 дугаар сарын 15-нд Мөнххайрхан нэртэйгээр одоогийн Мөст сумын нутаг Тавтын адаг ус хэмээх газар Манхан сумын 2 Зэрэг сумын – 1 Мөнххайрхан сумын 2 Алтай сумын 2 Цэцэг сумын 3 нийт 10 багтайгаар байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаад уг газар нь урсгал усгүй, багуудынхаа дундаж байрлал олоогүй учир нүүлгэн шилжүүлж 1941 оны 10 дугаар сард Цагаан бургасны Цагаан түнгэд 1945 оны 10 дугаар сард Улаантолгой буюу Боорж голын хөвөөнд шилжин суурьшсан байна. БНМАУ-ын бага хурлын 1942 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 23 дугаар тогтоолыг үндэслэн Ховд аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1942 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 19 тоот тушаалаар сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаа болгон 156698 тоот гэрчилгээ олгосон байна. МУ-ын Засгийн газрын 1992 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн 53 дугаар тогтоолоор Засаг даргын Тамгын газар болгон өөрчилж 1597132 тоот гэрчилгээ олгожээ.

Засаг захиргааны нэгж[засварлах | кодоор засварлах]

Мөст сум нь нийт 5 багтай: Цэцэггол, Хужирт, Баянхайрхан, Давст, Улаантолгой

Хүн ам[засварлах | кодоор засварлах]

Тус сум халх, захчин, урианхай ястнаас бүрдсэн. Сумын дүнгээр 795 өрх, 3100хүн амтай. Мал аж ахуйн 4, сумын төвийн 1 багтай.

Газарзүй[засварлах | кодоор засварлах]

Мөст сум нь 392729 мянган га нутаг дэвсгэртэй, Алтайн нурууны салбар уулсын дунд оршиж өвөлдөө -21-30 хүйтэн, зун 20-28 хэм дулаардаг эрс тэс уур амьсгалтай өндөр уулын бүсийн сум юм. Мөст сумын хамгийн өндөр цэг: далайн төвшнөөс дээш 3966 метр өргөгдсөн Баатар хайрханы ноён оргил “Цаст богд” Нам цэг: /Давсны хонхор” 1600 метр өргөгдсөн Бооржийн адаг. Нийт бэлчээрийн талбай 387.0 мянган га бөгөөд хуурай хээр, цөлжүү, уулын нуга, голын сав, давсархаг болоод хужир мараат бэлчээр зонхилдог.

Амьтан[засварлах | кодоор засварлах]

Олон улсын болон Монгол улсын улаан номонд бүртгэгдсэнCITES-ийн 1-р хавсралтанд орсон нэн ховор амьтан Цоохор ирвэс, Монгол у лсын улаан ном CITES-ийн 2-р хавсралтанд орсон ховор амьтан Аргаль, Угалз, Тэх, Янгир, Алтайн хойлог, Шонхор болон Нохой зээх, Хярс, Суусар, Өмхий хүрэн, Цагаан үен, Чоно, Үнэг, Бүргэд, Тас, Ёл, Ахууна, Ятуу зэрэг ан амьтан жигүүртэн шувууд олноор байдаг. зонхилдог.

Ургамал[засварлах | кодоор засварлах]

Тус сумын бэлчээрийн талбай 387 мянган га бөгөөд хуурай хээр, цөлжүү хээр, уулын нугажуу хээр, голын сав давсархаг хужир мараат бэлчээрийн ургамалжилт зонхилдог. Улаан номонд орсон Алтангагнуур, Вансэмбэрүү, Ямаан сэрдэг, Эмийн бамбай, Дөрвөлсөн мүгээ, Ган цэцэгт, Алтанзул болон төрөл бүрийн зээргэнэ, таван салаа, Алтайн сонгино зэрэг олон төрөл зүйлийн ургамалтай.

Уур амьсгал[засварлах | кодоор засварлах]

Алтайн нурууны өндөрлөг хэсэг Бөөрөг, Баатарын нурууны хооронд өвөлдөө дунджаар -21-30 хэм хүйтэн, зундаа +20-28 хэм дулаан байдаг эрс тэс уур амьсгалтай.

Гол, нуур[засварлах | кодоор засварлах]

Боорж, Бодонч зэрэг 11 гол, 10 горхи, 24 булаг Далайн түвшнээс дээш 2500-3500 метрт орших Шавагт, Бөөрөг, Асгат, Давст, Хаг, Нүдэн нуур Мухар асгатын Гавж, Давстын шар хадны рашаан зэрэг олон түүх дурсгалт газар, гол, нуур бий.

Дэд бүтэц үйлдвэрлэл үйлчилгээ[засварлах | кодоор засварлах]

Тус сум нь Мобиком, Жи-Мобайл, Баянхайрхан, Хужирт багуудад холбооны сансрын антен ашиглаж байна. 13 аж ахуй нэгж, Дэлгүүр, Түц 45, Гуанз, Цайны газар 6, Зочид буудал 2, Талх нарийн боовны цех 5, Гутал оёдлын газар 3, Модон эдлэл мужааны газар 1, иоджуулсан давсны үйлдвэр, хувийн мал эмнэлэгийн газар 3, Хаан, Хадгаламжк, ник, хөрс-авто сервис, газрын шим зэрэг ШТС үйл ажиллагаа явуулж байна.


Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]