Jump to content

М.Отгонгэрэл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Овог нэр: М.Отгонгэрэл

Ажил мэргэжил: Хүүхдийн эрхийн асуудал хариуцсан нийгмийн ажилтан

Олонд танигдсан үйл: Уяач хүүхдийн асуудлаар нийгэмд дуу хоолойгоо өргөж яваа хүний эрхийн төлөөх тэмцэгч

Хүний эрхийн төлөө тэмцсэн үйл хэрэг:

Унаач хүүхдүүдийн эрхийн асуудал зөрчигдөж энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд тэрээр морин спорт уяачдын холбоонд шаардлага тавьж байв. Энэ асуудал нэлээд зөрчил, маргаан дагуулж байж шийдэлд хүрсэн бөгөөд энд хүрэх зам амар, хялбар байгаагүй. Уяачид хүүхдүүдээ бүртгүүлж, стандарт хангасан хувцас хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгуулж уралдаанд оролцдог болсон. Энэ бол тэмцлийн үр дүн байв. Энэ тэмцэлд түүний оруулсан хувь нэмэр хэмжээлшгүй.

Мөн унаач хүүхдүүд сургууль завсардаж байна гэх яриа байнга гарч, тэрээр энэ асуудлыг судлан үзжээ. Нийт арван гурван мянган гаруй унаач хүүхдийн бүртгэл байдаг бөгөөд тэдний 30  орчим хувь болох дөрвөн мянга орчим хүүхэд сургуулиас завсардсан байна. Хичээлдээ явж байгаа боловч хичээлийн хоцрогдолтой. Энэ юу гэсэн үг вэ...?. Унаач хүүхдүүдийн хувьд хамгаалалтын хувцас хэрэгсэлтэй болох нь нэг том ажил байсан боловч хүүхдийг сурч боловсрох эрхээр хангах нь дараачийн том ажил болж байлаа. Өнгөрсөн хугацаанд тэрээр 215 хүүхдэд үйлчилгээ үзүүлсэн бөгөөд энэ тоо болгоны цаана хүүхэд хамгааллын ажил бий. Энэ ажлын ард 215 хүүхэд ямар нэгэн байдлаар хамгаалагдаж, эрсдэлээс зайлсхийж чадсан гэдэг бодит үр дүн бий.

Эх сурвалж: https://www.mnb.mn/i/278260?fbclid=IwAR20LZtmzbDO_yGiuSkxnzpZB07MNXWqvChDiGqe6vtavi3okCGLkanNuiE