Наагий

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Наагий
Тө. өдөр 1982 оны 7 сарын 16 (1982-07-16) (37 настай)
Тө. газар Улаанбаатар, Монгол
Ажил
  • дуучин, продюсер
Танил 2003-present

Намнансүрэнгийн Наранбаатар /Тайзны нэр: Наагий/ нь дуучин, дууны инженер, найруулагч, продюсер. 1982 оны 7-р сарын 16-нд Монгол улсын Баянхонгор аймагт төрсөн. Наагий нь поп, жазз урсгалаар дуулдаг бөгөөд "Миний Захидал" цомгоо 2016 онд гаргасан. Дуучин Наагий нь Монгол улсын соёлын тэргүүний ажилтан.

Уран бүтээлийн карьер[засварлах | edit source]

Уран бүтээлийн эхэн үе[засварлах | edit source]

Наранбаатар нь 2003 онд “Натур саунд” дуулаачын төвд суралцаж төгсөн дуучин, продюсер Дашдондогийн “Дашка” студийн дэргэдэх дуучнаар шалгаран дуучин болох гараагаа эхэлсэн. "Дашка" студид дуучнаар ажиллахын хажуугаар саунд инженер мэргэжлийг эзэмшиж, 2011 он хүртэл ажиллахдаа бусад уран бүтээлчдийн 50 гаруй цомгийн дууны найруулагч, продюсерээр ажилласан төдийгүй дэлгэцийн уран бүтээл, жүжгийн дуун дээр бие даан ажилласан туршлагатай.[1]

Уран бүтээлийн гараа[засварлах | edit source]

Наагий 2005 онд “Чиний зүг” соло уран бүтээлээ гаргасан. 2009 онд Hot spot хамтлагт нэгдэн 2011 оны 1-р сарын 1-нд есөн дуутай “Retro Pop” цомгоо гаргасан. Уг цомгийн бичлэгийн ажлууд "Дашка" студид явагдсан бөгөөд цомгийн ерөнхий продюсерээр Б.Наранзун ажиллажээ[2]. Түүнээс хойш Hot spot хамтлаг шинэ уран бүтээл хийгээгүй.

2012 оны 9 сард Ц. Намсрайжавын нэрэмжит Улсын филармонид уригдан гоцлол дуучнаар өнөөг хүртэл ажиллаж байгаа.

Бие даасан уран бүтээл[засварлах | edit source]

2011 оны 11-р сарын 11-нд “N11 Studio” дуу бичлэгийн хувийн студийг нээж, өнөөдрийг хүртэл ажиллуулж байна. Дуучин Наагий нь поп урсгалаар дуулахаас гадна монголдоо тэргүүлэгч жазз уран бүтээлч болтлоо хөгжсөн юм. Монгол улсын филармонийн гоцлол дуучнаар мөн ажиллаж байгаа.

2016 оны 12-р сарын 7-нд анхны жазз урсгалын цомгоо “Миний захидал” нэртэйгээр гарсан. Цомог нийт 10 дуутайгаас 1 оригинал, 4 монголын хуучны уянгалаг, хит дуунуудыг жааз хэмнэлд оруулсан хувилбар, 5 гадаадын алдартай жазз дууг коверлон оруулжээ.[3][4] Цомгийн ерөнхий продюсерээр өөрөө ажиллаж, миксинг мастеринг Radau Records /Герман/ нар ажилласан. Цомог Европын стандартаар шүүлгэж, дуу бичлэг, хөгжмийн найруулга нь бүгд олон улсын зэрэглэлд нийцэж буйгаараа онцлог.[5]

2018 онд Наранзунтай хамтран “Итгэл”, “Саран” уран бүтээлүүдийг гаргасан бөгөөд “Итгэл” дуу нь Үндэсний шилдэг 21 дууны жагсаалтад 3 долоо хоног дараалж тэргүүлсэн бол “Саран” дуу нь уг жагсаалтад 2 долоо хоног тэргүүн байр эзэлсэн юм.[6]

Тоглолтууд[засварлах | edit source]

  • 2012 оны 4-р сарын 13-нд “Strаngers in the Night” нэртэй анхны бие даасан жазз тоглолт[7]
  • 2013 оны 2-р сарын 13,14-нд дуучин Хулантай хамт "Би чамд хайртай" тоглолт[8]
  • 2013 оны 7-р сарын 11-нд Улсын их баяр наадмын төрийн хүдэтгэлийн концертод оролцсон
  • 2014 оны 2-р сарын 13,14-нд дуучин Хулантай хамт "Би чамд хайртай 2" тоглолт
  • 2015 оны 12-р сарын 12-нд Франк Синатра 100 насны ойд зориулсан хүндэтгэлийн концерт
  • 2018 онд 4-р сарын 14-нд “Come Fly With Me“ жазз свинг тоглолт[9]

Шагнал, амжилт[засварлах | edit source]

  • 2007 онд БНХАУ-д зохион байгуулагдсан 6000 гаруй оролцогчидтой олон улсын дуулаачдын уралдаанд 4-р байр
  • 2011 онд ОХУ-н Буриад хотноо жил бүр зохион байгуулагддаг олон улсын дуулаачдын фестивалд тэргүүн байр
  • 2015 онд Монголын рок, попийн оны залуу шилдэг (дебют) дуучин
  • 2015 оны 2-р сард Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан
  • 2015 оны 3-р сард ОХУ улсад болсон олон улсын дуулаачдын фестивалийн Гранпри шагналт

Дискограф[засварлах | edit source]

Цомог[засварлах | edit source]

  • Миний захидал /2016/[10]

Синглүүд[засварлах | edit source]

  • Сахиусан тэнгэр хамт. Big Gee, Буянгэрэл /2019/
  • Улаанбаатарын үдэш хамт. Lil Thug E, Мияа /2018/
  • Саран /2018/
  • Итгэл /2018/
  • Манга татъя /2017/
  • Энэ хүүхнүүд үү хамт. Ука /2017/
  • Чамайг хүлээнэ - "Single Ladies 2" киноны дуу /2017/
  • Хайрласан зүрх хамт Агиймаа - "Танхай тээгч" киноны дуу /2015/
  • Энэ дурлал гайхамшигтай хамт. Ука - "Гэнэтийн бэлэг" жүжгийн дуу /2013/
  • "Нар гарна аа, аз жаргал минь" киноны дуу /2012/
  • "2 өдөр, 3 шөнө" киноны дуу /2007/
  • Донжтой бүсгүй /2015/
  • Чиний зүг /2005/

Эх сурвалжууд[засварлах | edit source]

Бусад холбоос[засварлах | edit source]