Наад брэнд

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Наад брэнд нь нүүдэлчдийн тоглоом наадгайг орчин үеийн инновацлаг болгон хөгжүүлж, дэлхийн зах зээлд өрсөлдөх зорилго бүхий, Монголын "Талын эзэн ХХК"-ийн эзэмшдэг брэнд юм. Наад гэдэг нь тоглох, наадах гэдэг үгний үндэс бөгөөд дэлхийн аль ч улс орны хүн хэлэхэд хялбаАлбан ёсны вэбсайт: www.naadbrand.com

Компанийн товч мэдээлэл[засварлах | edit source]

  • Үүсгэн байгуулагч: С.Сайханбаяр С.Баярсайхан, Ч.Солонго, Р.Ганхуяг, С.Дулам
  • Гарал үүсэл: Монгол улс
  • Үүсгэн байгуулагдсан: 2016 он
  • Компанийн нэр: Талын эзэн ХХК
  • Үйл ажиллагааны чиглэл: Тоглоом болон бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээ. ODM (Original design manufacturer)
  • Брэндийн нэр: НААД брэнд
  • Ажилчдын тоо: 15
  • Борлуулалтын цэгүүд: 56
  • Анхны бүтээгдэхүүн: 2017/03/31 -нд "НААД" брэндийн "МиМо" угсардаг гэр
  • Брэндийн эрхийг эзэмшигч: Талын эзэн ХХК, Их Монгол Девелопмент ХХК, С.Дулам

Түүх[засварлах | edit source]

2012 оноос судалгаагаа эхэлж, 2014 оноос модон загварыг хийж эхлэн, туршилтаар нийт 10 орчим загвар гаргасан аж. Модон загвар нь бөөнөөр үйлдвэрлэхэд хүндрэлтэй, жижиг гэр учир унь болон ханын нарийн хэсгүүд хугарах, гэмтэх, бас жин нь хүнд болж байсан учир гадаад зах зээлд борлуулахад хүндрэлтэй байсан. Олон удаагийн туршилтын үр дүнд одоогийн МиМо гэр (Миний Монгол гэр)-ийн загварыг 2016 онд гаргаж дуусан, 2017 оны 3 сараас үйлдвэрлэж, 3 сарын 31-нд анхны бүтээгдэхүүнээ өлгийдөн авч, 4 сарын 3-наас албан ёсоор худалдаанд гаргажээ.