Навчгүй баглуур
Харагдац
Навчгүй баглуур - (Латин: Anabasis aphylla), (Орос: Ежовник безлистный)
Ургамлын тайлбар
[засварлах | кодоор засварлах]30-50 см өндөр ургадаг навчгүй, нүцгэн, олон тооны мөчир бүхий хагас сөөг ургамал. Навч нь хайрс болон өөрчлөгдсөн байна. Цэцгийн шадар эрхтэнгийн шар өнгийн нимгэн цүлхэн хальс жимсэндээ үлдэнэ.
Тархалт
[засварлах | кодоор засварлах]Марцлаг шавранцар болон элс хайргатай бэл, тойрмын зах, толгодын хоорондын хөндийн бор шороон тунамал хөрстэй газраар армаг тармаг ургадаг. Хааяа дэрс, шарилж мэтийн ургамалтай холилдож ургасан байна.[1]
Ашигласан материал
[засварлах | кодоор засварлах]- ↑ Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 148
Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах]![]() |
Викизүйлд Навчгүй баглуур-тай холбоотой мэдээлэл байна. |