Найралт төв

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Найралт Төв хаан» гээд холбогдов —
Харайх: Удирдах, Хайлт
Найралт төв
Чин улсын хаан
Portrait of the Yongzheng Emperor in Court Dress.jpg
Хаанчлал 1722.12.27-1735.10.08
(13 жил, 5-р хаан)
Төрсөн огноо 1678 оны 12 сарын 13 (1678-12-13)
Төрсөн газар Бээжин, Бор хот
Өнгөрсөн огноо 1735 оны 10 сарын 8
(56 насалсан)
Өнгөрсөн газар Бээжин, Бор хот
Оршуулсан Чингийн баруун бунхан
Өмнөх Энх амгалан
Удаах Тэнгэр тэтгэгч
Их хатан 7 хатан, 6 татвар
Хүүхэд 10 хүү, 4 охин
Овог Айсингиоро
Эцэг Энх амгалан
Эх Шяогунрэнь
Оны цол манж: Хуалиясун тоб
монгол: Найралт төв
хятад: Юнжөн

Найралт төв (1678-1735, 57 насалсан) — 1722-1735 онд төр барьсан Чин улсын тавдугаар хаан, манж хүн байв.

Найралт төвийн үед Чингийн төр тогтвортой байсан. Дайн хийж, авлигыг даран, улсын санхүүг шинэчлэж байжээ.

Бага нас[засварлах | edit source]

Айсингиоро Иньжэнь 1678 онд Энх амгалан хааны уя овогт манж Шяогунрэнь их хатнаас төрсөн. Түүнийг төрөх үед эх нь татвараас хатан, цаалаад эрхэм татан хэргэмтэй болсон. Хааны насанд хүрсэн дөрөвдүгээр хүү нь юм.

Багад нь Тун хатан өсгөдөг байв. Бага наснаасаа эрдэм номд суралцаж, ордны гадаад ертөнцтэй танилцан өсчээ. 1689 онд бэйл хэргэм хүртэж 1996 онд Шулуун улаан хошууны даргачаар томилогдож, Зүүнгарын Галдантай хоёр дахиа тулахад эцэг хааны хамт мордож байв. 1998 онд жүн ван болсон.

4-р агь Иньжэнь 1704 оны их үерээр сүйдсэн ардад туслахаар 13-р агийн хамт явж байв. Дараа нь улсын санхүү хэцүүдэх үед баян өмнөд нутгийн санг хариуцан ажиллажээ.

Өрсөлдөөн[засварлах | edit source]

Энх амгалан хаан 1708 онд 2-р агь Иньрөнг хан хүүгээс огцруулахад 1-р агь Иньши олиггүй үг ховлож бас зэрэг буусан. Харин Иньжэнь агь Иньрөнг өрөвдсөн нь хааны сэтгэлд хүрч 1709 онд 4-р агийг Юн чин ван болгон дэвшүүлж 2-р агийг дахин ханхүү өргөсөн. 1712 онд Иньрөнг дахин ханхүүгээс огцруулж хэнийг ч оронд нь сонголгүй олон агьд боломж олгожээ. Үүнд 3, 4, 8, 14-р агь яригдах болсон. 8-р агийг хятадууд их дэмжсэн ч хаан таалаагүй бөгөөд сүүлд 8-р агь 14-р агийг дэмжих болсон.

Энх амгалан хаан 1722 онд нас барахад 14-р агь Иньти хязгаарыг тохинуулах жанжинаар нийслэлээс хол байсан. Ордны бичигт хаан хөвгүүдээ дуудаад Лонкодо сайд сүүлийн үгийг бичиж авсанаар 4-р агь Иньжэнь ор залгасан гэжээ. Зарим судлаач Лонкодотой урьд хуйвалдсан, мөн бичгийн нэг үеийг 14-өөс 4 болгож зассан гэж үздэг.

Эзэн хаан[засварлах | edit source]

Ургацын бурханд тахил өргөж буй

Найралт төв хаан 1722 оны 12 сарын 27-ны өдөр хаан өргөмжлөгдсөн. Оны цолыг манжаар Хуалиясун тоб, хятадаар Юнжөн -Yongzheng, хааны цолыг Чин Шизун гэдэг.

13-р агь Иньшянг шоронгоос гаргаж 2, 14-р агийг гэрт нь хорьсон. 8, 10, 13-р агийг шинэ албан тушаалд тохоосон ч 8, 10-р агь буруудаж хоригдон 1727 онд үхжээ.

Дотоодоо бүрэн цэгцэлж дуусгаад гадаад улс төрийн бодлогодоо илүү анхаарах болсон. 1727 онд хаант Оростой Хиагт хотод гэрээ байгуулснаар умард хил хязгаараа амаржуулсан. 1729 онд Фурдан жанжнаар удирдуулсан их цэргийг Зүүнгар луу илгээсэн ба 1731 онд Галданцэрэнтэй хийсэн тулалдаанд ялагджээ. Зүүнгар халхыг түйвээхэд халх Чингээс холбоо таслаагүй. Дараа нь манжууд Хөхнуур орчимд хилийг батлан чангатгах болсон.

Улсын санхүүгийн байдал сайжирч 1730 онд 60 сая лан хүрч өмнөх үеэс давсан.

Үхэл, өв[засварлах | edit source]

13 жил хаанчлаад 1735 онд 57 насандаа зуурдаар өөд болсон. Домогт өгүүлснээр Лү Лүлиан гэж гэмт хэргээр шийтгэгдсэн сайдын ач охин Лү Синян алжээ. Лү Синян Тэнгэр тэтгэгчийн жинхэнэ эх бөгөөд их хатан болгохгүй гэсний улмаас хааныг алсан гэх бас нэг санал байдаг.

Найралт төв хаан Иньси авгаа өмөөрч эцэгтээ үг хэлсэн 3-р агь Хуншиг 1727 онд амиа хорлохыг тулган шаардсан. Үхэхдээ үлдсэн хоёр агь Хунли, Хунжоу хоёроос нэгийг бичиж гэрээслэсэнд Хунли нь Тэнгэр тэтгэгч хаан болжээ. Талийгч хааныг өөрийнх нь шинээр барьсан Чингийн баруун бунханд оршуулсан.

Гэр бүл[засварлах | edit source]

Энгийн хувцастай хаан
  • Эцэг — Энх амгалан хаан — айсингиоро овогт
  • Эх — Шяогунрэнь их хатан (1660–1723) — уя овогт

Хатан[засварлах | edit source]

13 хатан лав байснаас дурдвал:

  • Шяожиншянь их хатан (1681–1731) — уланара овогт
  • Шяошөншянь их хатан (1693–1777) — ниохуру овогт, Тэнгэр тэтгэгчийн эх
  • Дуньсу эрхэм хатан (?-1725)
  • Чи хатан (?–1737)

Хүүхэд[засварлах | edit source]

Агь
  • Хунхуй (1697–1704; 7 насалсан) — нэхэн өргөснөөр Дуань чин ван
  • Хунпань (1697–1699; 2 насалсан)
  • Хунюнь (1700–1710; 10 насалсан)
  • Хунши (1704–1726; 22 насалсан)
  • Хунли (1711–1799; 88 насалсан) — Тэнгэр тэтгэгч хаан
  • Хунжоу (1712–1770; 58 насалсан) — Хөгүн чин ван
  • Фуи (1720–1721)
  • Фухуй (1721–1728) — нэхэн өргөснөөр Хуай чин ван
  • Фуфэй (1723)
  • Хунянь (1733–1765) — Гуогун жүн ван
Өмнөх
Энх амгалан
Чин улсын хаан
1722—1735 он
Дараах
Тэнгэр тэтгэгч