Jump to content

Накамүра Хикарү

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Накамүра Хикарү
тамирчны тухай
Төрсөн өдөр (1987-12-09) 12 сарын 9, 1987 (38 настай)
Төрсөн газарЯпон, Осака, Хираката
Улс, орон Америкийн Нэгдсэн Улс
Тамир, спортшатар
Цол, зэрэгих мастер (2003)
Оргил чансаа2786 оноо (2012 оны X сар)
Дэлхийн дугаар 5 (2013 оны XI сар)
2013-10-10-ны байдлаар мэдээлэв.

Накамүра Хикарү (японоор 中村光, 19‍87 оны 12-р сарын 9-нд Осака мужийн Хираката хотод төрсөн) — АНУ-ын шатарчин, их мастер.

АНУ-ын шигшээ багийн гишүүний хувьд тэрээр 5 шатрын олимпод оролцож, багийн алтан медаль, хоёр хүрэл медаль хүртсэн.

2014 оны 5-р сард ФИДЕ-гийн шатрын албан ёсны рапид болон блиц үнэлгээг нийтэлж эхлэхэд Накамура хоёр жагсаалтад дэлхийд нэгдүгээрт бичигдэж байв. Тэрээр удаан хугацаанд 1-р байсан бөгөөд одоо шилдэг 5 хүний ​​тоонд багтаж байна.

Накамура Хикару 1987 оны 12-р сарын 9-нд Японы Хираката хотод сонгодог хөгжимчин байсан Америк ээ Каролин Мерроу, багш байсан япон эцэг Шуйчигийн гэр бүлд төрсөн. Хикару нь шатар тоглодог, ФИДЕ-ийн 2155 үнэлгээтэй Асука (1986 оны 2-р сарын 4-нд төрсөн) гэх ахтай.

Хикару хоёр настай байхад гэр бүл нь АНУ руу нүүж, 1990 онд эцэг эх нь салсан. Эх нь хожим нь Шри Ланкийн ФИДЕ-ийн мастер, Америкийн алдарт дасгалжуулагч Сунил Вирамантритай дахин гэрлэээд хожим 1992 оноос Хикару Накамурагийн дасгалжуулагч болсон байна.

Хикару Нью-Йорк мужийн Уайт Плэйнс хотод өссөн. Тэрээр 7 настайдаа хойд эцэг Сунил Вирамантригийн удирдлага дор шатар тоглож эхэлсэн. 1998 оны эхээр 10 нас 79 хоногтойдоо USCF-ийн хамгийн залуу мастер болсон.

1999 онд тэрээр жил бүр 13 нас хүрээгүй USCF-ийн үнэлгээтэй шилдэг тоглогчдод олгодог Лаура Асписын шагналыг хүртсэн.

2002 оны 7-р сард тэрээр Филадельфид болсон 30 дахь удаагийн Дэлхийн нээлттэй тэмцээнд 37-р байранд орсон.

2003 онд 15 нас 2 сар 19 хоногтойдоо тэрээр Их мастер цол хүртэж, 1958 онд Роберт Фишерийн тогтоосон АНУ-ын дээд амжилтыг (15 нас 6 сар 1 өдөр) гурван сарын зөрүүтэй эвдсэн юм.

Накамура 2011 оны турш Каспаровтой хамт бэлтгэл хийсэн.

Түүний Лондонд үзүүлсэн амжилт нь 2011 оны 1-р сард чансаагаараа шилдэг арван тоглогчийн тоонд албан ёсоор орох боломжийг олгосон. Тэрээр жагсаалтад багтаж, 2751 үнэлгээтэйгээр 10-р байранд орсон.