Jump to content

Намбуй хатан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Намбуй хатан
Юань улсын хатан болон Монголын хатан
Tenure1283–1294
ӨмнөхЧаби хатан
ЗалгамжлагчШириндарь хатан
Эхнэр/нөхөрХубилай хаан
АймагХонгирад
ЭцэгНачин ноён

Намбуй[1][2], Юань улсын Хубилай сэцэн хааны хоёрдугаар их хатан байв.

Намбуй хатан хонгирад аймгийн хүн бөгөөд Чаби хатны төрлийн Начин ноёны хүү Химтун ноёны охин юм.[3]

Чаби их хатныг нас нөгчсөний дараа 1283 оны намар Намбуйг их хатан болгожээ. Хаан хөгширсөн тул Намбуй хатнаар дамжуулж төрийн хэрэг, сайд нарын айлтгалыг сонсдог байв.

Тэмүчи хэмээх нэг хүү хаанд төрүүлж өгсөн. Хатны тухай мэдээ хомс, төрсөн талийсан он тодорхойгүй.[4] Хубилай хааныг өнгөрсний дараа ор сураггүй алга болсон

Сурвалж, тайлбар

[засварлах | кодоор засварлах]
  1. Юань улсын судрын 106-р дэвтэрт Наньби (南必 Nánbì) гэсэн байдаг
  2. (南比 Nánbǐ) (Д.Идэр "Их Юань улсын их хатан" УБ., 2016. 31 дэхь тал)
  3. Д.Идэр "Их Юань улсын хатад" УБ., 2016. 31 дэх тал. ISBN 99973-3-591-0
  4. Ч.Содбилэг. «Монголын Их Юань улсын түүх». 261-р тал. Улаанбаатар. 2010 он.


Өмнөх
Чаби хатан
Юань улсын их хатан
1283-1294 он
Дараах
Шилийндалай хатан