Намсрай

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
М.Намсрай

Богд хаант Монгол Улсын анхны Засгийн газрын гишүүн, Шүүн таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайд Эрдэнэ жонон ван Намсрай эзэн Чингисийн алтан ургийн сурвалжит язгууртан бөгөөд 1876 оны улаан хулгана жил тайж Мижиддоржийн ууган хүү болон мэндэлжээ.

1911 оны зун болсон тусгаар тогтнолоо сэргээн мандуулах зорилгоор нууцаар уулзсан эх оронч таван язгууртны нэг байв. Тэрээр 1911 оны арваннэгдүгээр сарын 30-нд байгуулагдсан Монголын Түр засгийн анхны долоон хүний нэг болсон байна.[1] Ийнхүү Үндэсний эрх чөлөөний хувьсгалд манлайлан оролцжээ. Тэрээр хожим 1921 онд Ардын засгийн газар байгуулагдахад таван шадар сайдын нэгээр ажиллаж байв.

Эшлэл[засварлах | edit source]