Jump to content

Намсрайн Банзрагч

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Намсрайн Банзрагч- (1925 онд Завхан аймгийн Алдархаан сумын нутагт төрсөн- 2003 онд нас барсан) Монгол Улсын Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, үргэлжилсэн үгийн зохиолч. Ардын жүжигчин, алдарт уртын дуучин Намжилын Норовбанзадын нөхөр.

Н.Банзрагч малчин Наймсрайн хүү болж 1925 онд төрсөн.

Банзрагч хүү 1940 онд 15-хан насандаа “Зун” нэртэй анхны шүлгээ тэрлэж, сэтгүүлд хэвлүүлж байсан авьяас билэг, хөдөлмөр, бүтээлээ хослуулан юм.

Бага дунд сургууль , Улсын их сургуулийн дэргэдэх утга зохиолын оройн дээд сургууль, ЗХУ-ын Москва хот дахь М.Горькийн нэрэмжит Утга зохиолын институтийн дэргэдэх дээд курсийг тус тус төгссөн.

1940 оноос уран зохиол сонирхон оролдож «Жирийн хүүхнүүд», «Тал нутгийн хавар», «Мөнх зул», «Аадрын дараа» ,«Цэрэг эрийн дууль », « Замбага ягаан цэцэг », «Өглөө », « Нэг голынхон » ,«Намрын хонгор салхи» ,«Шинэ жилийн өмнөх үдэш » өгүүллэг, туужууд «Зам», «Хошуу цагаан нутаг » роман бичжээ. Зохиолчийн «Зам» /1967/ роман орос , белорус хэлнээ орчуулагдан хэвлэгджээ.