Нангиажин

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Нангиажин гүнж (хятадаар:囊家真) бол Хубилай хааны охин бөгөөд Хонгирад аймгийн Уручин, Төмөр, Манзитай нартай ээлж дараалан гэрлэж байсан. Анхны нөхөр Уручин хүргэн нь Өлзий гүнжийг өөд болсны дараа түүнийг хатнаа болгов. 1277 онд хан хөвүүдийн бослого гарахад Уручингийн дүү Зургаадай ноён бослого гаргаж ах Уручин хүргэнийг хөнөөсөн. Зургаадай ноёны цэргийн бослого дарагдсаны дараа Уручингийн дүү Төмөр хүргэнд очив. 1290 онд Төмөр хүргэн өнгөрсөний дараа Төмөрийн дүү Манзитай хүргэнд очив. Нангиажин гүнжийг өөд болсны дараа Өлзийт хааны зарлигаар Манзитай хүргэнд Чингим хунтайжийн охин Нангабула гүнжтэй ураглуулсан.

Холбоотой өгүүлэл[засварлах | edit source]