Jump to content

Наполеоны аян дайнууд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Наполеоны аян дайнууд

Наполеоны аян дайнууд (франц. Guerres napoléoniennes) - Наполеон Бонапартыг Францын Тэргүүн консул, эзэн хаан байх үед нь Европын янз бүрийн улсуудын эсрэг хийсэн цуврал дайнуудыг хэлдэг юм. Үүнд Эвслийн таван дайн (1805-1815), Пиренейн дайн (1808-1814) болон 1812 оны Оросын дайн зэрэг мөргөлдөөн дайнуудаас бүрддэг юм.

Бараг бүх Европ тивийг хамарсан дэлхийн мөргөлдөөн нь Францын Их хувьсгалын үр дүнд эхэлсэн хувьсгалт дайны (1792-1802) зүй ёсны үргэлжлэл болжээ. Наполеоны дайнуудын улмаас дор хаяж 3 сая хүн нас барсан гэдэг.

Хувьсгалт дайнууд ялсан хэдий ч залуу Бүгд найрамдах улс ба Европын хуучин феодал-хаант гүрний хоорондох зөрчилдөөн шийдэгдээгүй хэвээр үлдсэн байна. Эдгээрт Францын ноёрхлыг тогтоох, өөрийн авторитар эрх мэдлээ бэхжүүлэхийг эрмэлздэг Бонапартын хувийн том хүсэл бас байсан юм. 1804 онд тэрээр Бүгд найрамдах улсыг татан буулгаж, эзэнт гүрнийг тунхагласан боловч эдгээр зөрчилдөөн нь хэвээр үлдсэн байв.