Jump to content

Наран намнаа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Наран намнаа

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Боршувуутан
Овог: Намнаахайнхан
Төрөл: Ficedula
Зүйл: F. narcissina
Латин нэр
Ficedula narcissina
(Temminck, 1836)
Үржлийн бүс
Үржлийн бүс


Наран намнаа (Ficedula narcissina) нь Намнаахайнхан овгийн шувуу юм. Тэд зүүн Азиас гаралтай ба Сахалин муж, Монгол, Япон, Солонгос, Хятад, Тайваньд нутаглана. Өвлийн улиралд нүүдэллэн зүүн өмнөд Азид, Филиппин зэрэг улсад өвөлжинө. Заримдаа Австрали, Аляскад хэрмэл байдлаар таардаг.

Биеийн урт 13-14 см. Үржлийн улиралд эрэгчин нь хар толгойн орой, тод шар хоолой, цайвардуу цээж, хэвлий, улбар шар хөмсөг, цагаан толботой хар далавчтай байна. Мөн ууц нь шар, сүүл нь хар юм. Эмэгчин намнаа бор шаргалдуу зүстэй.

Энэхүү шувуу нь навчит модон ойд амьдарч, голдуу шавьжаар хооллоно.

  • F. n. narcissina, Сахалинаас Филиппин.
  • F. n. owstoni, богино зайд нүүдэллэнэ, үржлийн улиралд эрэгчингийн толгойн орой дагз нь оливын ногоон өнгөтэй байна.
  • F. (n.) elisae, зөвхөн Хятадын зүүн хойд хэсэгт нутаглаж, Вьетнам, Малайзад өвөлжинө.

"F. beijingnica"


 Commons: Наран намнаа (Ficedula narcissina) – Викимедиа зураг, бичлэг, дууны сан