Jump to content

Нарциссизм

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Нарциссизм (англи: Narcissism, франц: Narcissisme, орос: Нарциссизм) - өөрөө өөртөө болон өөрийн хэрэгцээ шаардлагад хэт их анхаарал хандуулдаг, ихэнх тохиолдолд бодит байдалтай нийцдэггүй бөгөөд бусдыг хохироодог хүний зан чанар юм.

Энэ нэр томьёо нь эртний Грекийн домогоос гарал үүсэлтэй юм. Уг домогт горхины усан дахь өөрийн тусгалдаа дурлаж, "Цуурай" (англи. Echo) дагинын хайрыг үгүйсгэсэн гол мөрний хаан Кефисийн хүү, үзэсгэлэнт залуу Нарциссын (латин. Narcissusэрт. грек. Νάρκισσος) тухай гардаг. Өөрийнхөө тусгалд дурлаж Цуурай дагиныг үгүйсгэсэнд шийтгэл болгож түүнийг цэцэг болон хувиргасан байна. Тэрхүү цэцгийг "Нарцисс" гэж нэрлэх болжээ.

Сэтгэл судлаачдын үзэл бодол

[засварлах | кодоор засварлах]

Хэт их нарциссизм нь хувь хүний ноцтой сэтгэцийн эмгэг гэж сэтгэл судлалын шинжлэх ухаанд үздэг. "Нарциссизм", "нарциссист", ер нь "нарцисс" гэсэн үгсийг ихэвчлэн сөрөг үг болгон ашигладаг бөгөөд энэ нь дэмий хоосон, хэт их өөртөө ач холбогдол өгдөг, хувиа хичээсэн байдал гэсэн санааг илэрхийлдэг байна. Нийгмийн бүлэгт хэрэглэх үед тэд заримдаа элитизм эсвэл бусад хүмүүсийн асуудалд хайхрамжгүй хандаж өөрийгөө дөвийлгөх дээд давхаргынхныг хэлдэг.

Алдарт сэтгэл судлаач Зигмунд Фройд бага зэрэг ч болов нарциссизм нь хүн бүрт төрөхөөс байдаг салшгүй зүйл гэж үздэг байсан бөгөөд энэ нэр томьёог сэтгэл судлалд анх ашигласан байна.

Сэтгэл судлаач Отто Кернберг (герман. Otto Friedmann Kernberg) нарциссизмын эмгэгийг нарийвчлан судалсан. Улмаар тэрээр 3 шатлалтай нарциссизмыг тодорхойлсон байна. Үүнд: ердийн нялхсын нарциссизм, хэвийн төлөвшсөн нарциссизм, эмгэгт нарциссизм гэж. Эмгэгт нарциссизм нь "Би" гэсэн өөрийгөө төгс төгөлдөр, хамгийн агуу ухаан билэгт гэж үздэг дээд түвшний эмгэг юм байна.