Jump to content

Насангийн Гэрэлт-Од

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Нарангийн Гэрэлт-Од (1947-1994) Монголын дуучин. 1947 оны 2-р сарын 18-нд Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрсөн. 1954 онд нийслэлийн 5-р сургуулийн 1-р ангид элсэн орж суралцсан. 1961 оноос Төмөр замын 20-р дунд сургуульд шилжин суралцаж, ХБДуС-д 1962 онд дуулаачийн анги нээгдэхэд орж суралцан 1967 онд төгсөөд УАДБЧ-д дуучнаар ажилд орсон.

Тэрбээр Мэдээлэл Радио Зурагт Радиогийн цахилгаан хөгжмийн чуулга (одоогийн Төрийн соёрхолт "Баянмонгол" чуулга), УАДБЧ-ын "Соёл-Эрдэнэ" чуулгатай хамтарч дуулж байв.

1968 оны намар ЗХУ-ын Сочи хотноо зохион байгуулагдсан Олон улсын залуучуудын дууны уралдаанд Ж.Бадраагийн шүлэг, Г.Алтанхуягийн ая "Сэрүүн саранд", З.Батсүхийн ая "Гайхмаараа" зэрэг дууны уран бүтээлүүдээрээ оролцож 3-р байр эзэлж, "Гайхмаараа" ("Ты приносишь счастье") дуу нь “Мелодия” фирмийн пянзанд бичигдэн 1969 онд хэвлэгдэн гарсан.

Жич: МЕЛОДИЯ, Сочи-68, II Международный фестиваль молодежной песни, #7, Ты приносишь счастье (Бацух), Г. Нарангийн (Монголия)

1974 онд джазын өлгий нутаг Америк тивд Улсын филармонийн "Баянмонгол" чуулга айлчлан тоглоход тэрбээр дуучин Т.Рэнцэнханд, Л.Оюунчимэг, Х.Галхүү нартай хамт оролцсон.

Хожим ЗХУ-ын Уралын консерваторт суралцаж төгссөн, хормейстр. Хөгжмийн Их сургууль төгсөөд УАДБЧ, БЦДБЧ-д ажиллаж байсан.

1989 оноос УФ-ийн дарга Д.Ухнаагийн санаачлан байгуулсан "Эстрадын ахмад дуучид" хамтлагт дуулж, насан эцэслэх хүртлээ ард түмэндээ ая дуугаа өргөсөн.

Гэрэлт-Одын зээ дүү нь дуучин СТА Н.Мөнгөншагай юм.