Негассо Гидада
Негассо Гидада | |
|---|---|
ነጋሶ ጊዳዳ | |
| Этиопын ерөнхийлөгч | |
| Албан тушаал хашсан 1995 оны 8 сарын 22 – 2001 оны 10 сарын 8 | |
| Ерөнхий сайд | Мелес Зенави |
| Өмнөх | Мелес Зенави (Үүрэг гүйцэтгэгч) |
| Дараах | Гирма Волде-Гиоргис |
| Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд | |
| Албан тушаал хашсан 1990–1991 | |
| Харилцаа холбооны сайд | |
| Албан тушаал хашсан 1992–2019 | |
| Үндсэн хуулийн чуулганы гишүүн | |
| Албан тушаал хашсан 1994 оны 6 сарын 5 – 1994 оны 12 сар | |
| Кунуз коллежийн зөвлөх | |
| Албан тушаал хашсан 2002–2019 | |
| Дембидологоос сонгогдсон Ардын Төлөөлөгчдийн Хурлын гишүүн | |
| Албан тушаал хашсан 2005–2008 | |
| Медрекийн үүсгэн байгуулагч гишүүн | |
| Албан тушаал хашсан 2008 оны 7 сар – 2019 оны 4 сарын 27 | |
| Ардчилал ба Шударга ёсны төлөөх эвлэлийн гишүүн, дэд дарга, гадаад харилцааны хэлтсийн дарга | |
| Албан тушаал хашсан 2009 оны 12 сарын 15 – 2019 оны 4 сарын 27 | |
| Хувийн мэдээлэл | |
| Төрсөн | Негассо Гидада Солон 9 сарын 8, 1943 |
| Нас барсан | 4 сарын 27, 2019 (75 насалсан) |
| Оршуулсан газар | Петр, Паулын Евангелийн сүм, Этиоп 9°03′21″N 38°42′50″E / 9.055757°N 38.71399°E |
| Нам эвсэл | ЭАХАФ (2001 оны 6 сарын 22 хүртэл) Бие даагч (2005–2008) Ардчилал ба Шударга ёсны төлөөх эвлэл (2009–2019) |
| Хань ижил | Режина Абелт (г. 1985) |
| Хүүхэд |
|
Доктор Негассо Гидада Солон (Dr. Negasso Gidada Solon, 1943 онд төрсөн) нь 1995-аас 2001 онд Этиопын ерөнхийлөгчөөр ажилласан улс төрч юм. Тэрээр баруун Этиоп дахь Дембидоло бүсийн Протестант сүмийн анхны орон нутгийн захирагчдын нэг Гидада Солоны хүү болно.
Доктор Негассо Майны Франкфуртын Гёте Их Сургуульд нийгмийн түүхийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан бөгөөд өдгөө Аддис-Абаба Их Сургуульд түүхийн хичээлийн лекц уншдаг. Түүний докторын ажил нь "1730-1886 оны үеийн Этиопийн баруун өмнөд Валлага дахь Сайёо Оромогийн түүх" гэсэн сэдэвтэй. Тэрээр Германы сувилагч Режина Абелттэй гэрлэжээ. Ийнхүү Абелт Германы иргэншилтэй боловч Этиопын тэргүүн хатагтай байсан юм.
Улс төрийн замнал
[засварлах | кодоор засварлах]Европт байхдаа Оромогийн Чөлөөлөх Фронт (ОЧФ)[1]-ын идэвхтэй гишүүн байсан доктор Негассо Этиопын шилжилтийн засгийн газарт Мэдээллийн сайд, Оромогийн Ардын Ардчилсан Байгууллагын (ОААБ) Төв Хорооны гишүүнээр ажиллаж байгаад 1995 оны 8 сарын 22-нд ерөнхийлөгч болжээ[2]. 2001 оны 10 сарын 8-нд түүний бүрэн эрх дуусгавар болсон. Ерөнхийлөгчийн албаа өгөхийн өмнөхөн буюу 2001 оны 6 сарын 22-нд тэрээр ОААБ болон Этиопын Ардын Хувьсгалт Ардчилсан Фронтын эвслээс хөөгдсөн[3].
2005 оны бүх нийтийн сонгуульд доктор Негассо Оромиа бүсийн Мираб Велега тойргийн Дембидолод бие даан нэр дэвшиж, Этиопын Ардын Төлөөлөгчдийн Хурлын гишүүнээр сонгогджээ.
2008 оны 7 сард доктор Негассо сөрөг хүчний нам, улс төрчдийн шинэ эвсэл болох Ардчилсан Ярилцлагын Форум (АЯФ)-ыг үүсгэн байгуулалцсан[4]. Улмаар 2009 оны 11 сард тэрээр АЯФ-ыг бүрдүүлэгч 8 намын нэг болох Ардчилал, Шударга Ёсны Төлөө Нэгдлийн Намд элсчээ[5].
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Yenegasso menged
- ↑ "Monthly Situation Report for Ethiopia, August 1995" UNDP-EUE (accessed 20 January 2009)
- ↑ "ETHIOPIA: President expelled from ruling party", IRIN, 25 June 2001.
- ↑ "Opposition holds 'Forum for Democratic Dialogue in Ethiopia'" (Memento 18. Арваннэгдүгээр сар 2012 цахим архивт), Sudan Times 3 July 2008 (accessed 16 November 2009)
- ↑ "Ex-Ethiopia President Negasso Gidada joins opposition"
Гадны холбоосууд
[засварлах | кодоор засварлах]- Ерөнхийлөгч Негассо Гидадагийн ярилцлага EthioTube (Амхар хэл)
- BBC News – Ethiopian president on offensive
- DEHAI NEWS – the referendum
- Ethiopian News Agency
- Ethiopian Reporter – demand for extraordinary parliamentary session
- Media ETHIOPIA People in Ethiopia[permanent dead link]
| Өмнөх Мелес Зенави |
Этиопын ерөнхийлөгч 1995–2001 |
Дараах Гирма Волде-Гиоргис |