Неман гол
Харагдац
Неман гол (бел. Нёман, лит. Nemunas — Нямунас, герман. Memel — Мемель) — Беларусь, Литва болон Оросын Калининград муж дахь 937 км урт гол. Түүний доод урсгал нь Орос, Литвын улсын хилийн үүрэг гүйцэтгэдэг гол юм.

Неман гол Минскийн өндөрлөгийн өмнө зүгээс эх аваад Неманы нам газраар буюу Беларусийн нутгаар 459 км урсаж Балтын тэнгисийн Куршийн булан хүртэл 478 км урсаж Балтын тэнгист цутгадаг.

Неман гол дээр Каунасын болон Гродногийн Усан Цахилгаан Станц байдаг бөгөөд Гродно, Друскининкай, Алитус, Пренай, Бирштонас, Каунас, Неман, Советск, Русне зэрэг хотууд эрэг дээр нь оршдог.