Jump to content

Нетбол

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Нетбол

Нетбол (англи. netball) — уламжлал болоод буй эмэгтэйчуудын багаар тоглодог спорт юм. Энэ спорт тоглоомыг анх 1893 онд шведийн биеийн тамирийн багш Мартина Остерберг (швед. Martina Österberg) санал болгосон байна.

Нетбол спорт тоглоом нь сагсан бөмбөгийн төрөл хэлбэрээр үүссэн бөгөөд цаг хугацааны явцад эмэгтэйчүүдийн бие даасан спорт болон хөгжсөн байна. 1891 онд сагсан бөмбөгийг Массачусеттс мужийн Спрингфилд хотод биеийн тамирын багшаар ажиллаж байсан Канадын Жэймс Нэйсмит зохион бүтээж АНУ даяар хурдан тархсан юм. 1892 онд Массачусеттсийн Смит коллежийн биеийн тамирын эрхлэгч, спорт тоглоомын дүрэм зохиогч Сенда Беренсон (англи. Senda Berenson) эмэгтэйчүүдэд зориулан тохируулсан спорт тоглоомын бөмбөгийн дүрмийг өөрчилжээ. Гэхдээ энэ шинэ тоглоом Англид гарч ирж үнэхээр алдартай болсон.

Хатагтай Мартина Остерберг 1893 онд Хэмпстэд дэх Лондонгийн коллежид оюутнууддаа шинэ тоглоомын дүрмийг танилцуулсан байна. Удалгүй дүрмийг өөрчилж, сагсыг тортой цагирагаар сольж, тоглоомыг зүлгэн дээр тоглож эхэлсэн байна. Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн америк хувилбарын өөрчилсөн дүрмийг мөн танилцуулсан. Мартина Остербергийн шинэ тоглоомыг "нетбол" гэж нэр өгчээ. Удалгүй энэ тоглоом Британийн эзэнт гүрэн даяар хурдан тархаж, 20-р зууны эхээр Австралид, 1906 онд Шинэ Зеландад хүрч түгсэн байна.

Нетболын талбай

Нетбол нь 3.05 метр (10 фут) өндөрт байрлах эсрэг багийнхаа сагсанд шидэж оруулахыг зорьсон хоёр багийн хооронд явагддаг тэмцээн юм. Нетболд сагсыг "хаалга" (англи. goal, үгчилбэл— «бай») гэж нэрлэдэг. "Хаалганы" диаметр: 380 мм (15 инч). Бөмбөгийг ихэвчлэн арьсан эсвэл резинээр хийдэг, тойрог нь 680-710 мм (27-28 инч) бөгөөд 397-454 грамм (14-16 унц) жинтэй байх ёстой. Сагсан бөмбөг шиг сагсаны ард самбар байдаггүй.

Тоглоомын талбай 15.25 мөргөн, 30.5 м (50 х 100 фут) урт байх бөгөөд гурван тусдаа бүсэд (эсвэл "гуравны нэг") хуваагддаг байна. Талбайн хоёр талд хагас дугуй хэлбэртэй бүсүүд буюу - 4.9 м (16 фут) радиустай бүсүүд ("«shooting circles»- шидэлтийн тойрог") байдаг.

Баг тус бүрт 7-9 хүн орж тоголдог боловч албан ёсоор баг тус бүр 7 тамирчинтай байдаг. Үүнд:

  • Мэргэн буудагч (GS, Goal Shooter). — Айлын хэсэгт тоглодог.
  • Довтлогч (GA, Goal Attack). — Төв болон довтлох хэсэгт тоглож сагсанд бөмбөг шидэж болдог.
  • Захын довтлогч (WA, Wing Attack). — Төв болон довтлох хэсэгт тоглох боловч айлын сагсны хэсэгт тоглож болохгүй.
  • Төвийн тоглогч (C, Centre, сагсан бөмөгийн төвийн тоглогч биш). Энэ бол холбогч бөгөөд сагсны хэсгээс бусад бүх бүсэд тоглож болдог.
  • Захын хамгаалагч (WD, Wing Defence). —Төв болон хамгаалатын бүсэд тоголдог.
  • Хамгаалагч (GD, Goal Defence). — Төвийн болон хамгаалтын бүсээс гадна өөрийн сагсны бүсэд тоглох боломжтой.
  • Хаалгач (GK, Goal Keeper). Сагсны бүс болон хамгаалатын бүсэд тоглодог байна.

Тоглолт 15 минутын хугацаатай 4 хэсэгт хуваагддаг байна. Бөмбөгийг талбайн дагуу тоглогчоос тоглогч руу дамжуулдаг бөгөөд тоглогчид талбайн гуравны нэг болох хэсэг бүрд бөмбөгөнд гар хүрсэн байх ёстой, өөрөөр хэлбэл бөмбөгийг хамгаалалтын бүсээс довтолгооны бүс рүү шууд шидэж шилжүүлж болохгүй. Тоглогчид бөмбөгийг дээд тал нь гурван секундын турш барьж болох бөгөөд бөмбөгийг хүлээж авах үед газар зогсож байсан хөл нь дахин газарт хүрэхээс өмнө бөмбөгөөс салах ёстой. Энэ нь бөмбөг залж буюу барьж явахыг хориглоно гэсэн үг. Нэг тоглогч бөмбөг бүх талбайгаар залаад, аваад явах боломжгүй юм. Сагсан бөмбөгтэй харьцуулахад Нетбол нь биед контакт багатай бөгөөд илүү тактикийн тоглолттой спорт юм.

Нетбол бол Их Британийн үндэстнүүдийн хамтын нөхөрлөлийн орнуудад хамгийн өргөн дэлгэрсэн спортын нэг юм. Олон улсын Нэтболын холбооны (IFNA) мэдээлснээр дэлхийн 70 гаруй орны 20 сая гаруй хүн нетбол тоглодог байна. IFNA-ны гишүүн улс орнуудыг Африк, Америк, Ази, Европ, Далайн орнууд гэсэн 5 бүс нутгийн бүлэгт хуваадаг.

Шинэ Зеландад нетбол бол гольфын дараа хоёрт, харин Австралид эмэгтэйчүүдийн хамгийн алдартай спортод ордог.

Нетболын дэлхийн аварга шалгаруулах анхны тэмцээн 1963 онд болж, 11 орны баг тамирчид оролцож байжээ.

1998 оноос хойш Хамтын нөхөрлөлийн орнуудын наадмын хүрээнд нетбол спортын тэмцээн зохиогдож ирсэн. Анхны ийм тэмцээн Куала Лумпурт болсон. Нэтбол ялангуяа Далайн орнуудад алдартай.

“Лондон-2012” зуны олимпийн наадамд нетболыг оруулах аянд 600 мянга гаруй хүн оролцож Өргөдөлд гарын үсэг зурсан бөгөөд эдгээрийн дотор тухайн үед Их Британийн Ерөнхий сайд байсан Гордон Браун байжээ.

1995 онд Олон Улсын Олимпын Хороо Нетболын спортыг олимпийн төрөл гэж хүлээн зөвшөөрсөн ч Олимпийн наадмын хөтөлбөрт оруулаагүй юм.