Jump to content

Нидерланд хэл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Нидерланд хэлний тархац

Нидерланд хэл (мөн голланд хэл, өөрсдөө — de Nederlandse taal ) — Энэтхэг-Европын хэлний аймгийн Герман хэлний бүлэгт (Баруун Германы хэлний дэд бүлэг) багтдаг Нидерланд болон Фламандын ард түмний хэл юм.

Бичгийн хэл нь латин цагаан толгой дээр суурилдаг.

Нидерланд хэлийг голчлон Нидерланд (албан ёсны хэл бөгөөд 17 сая хүн буюу хүн амын 96%-ийн төрөлх хэл нь юм) болон Бельги улсуудад хэрэглэж ярьдаг бөгөөд тэнд ойролцоогоор 6.5 сая хүн буюу хүн амын 60% нь ярьдаг (Фландерс дахь цорын ганц албан ёсны хэл бөгөөд Брюссель дэх хоёр албан ёсны хэлний нэг юм). Мөн Суринам, Нидерландын Антилийн арлууд, Арубад ярьдаг. Нэмж дурдахад, Францын хойд хэсэг (Францын Фландерс) болон Герман (Нидерландын зэргэлдээх бүс нутагт)-д нидерланд хэлээр ярьдаг хүмүүс байдаг. АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд болон бусад орнуудад цөөн тооны нидерланд, бельги гаралтай цагаачид голчлон өдөр тутмын амьдралдаа нидерланд хэлийг ашигладаг байна. Хоёр дахь хэлээ болгон ярьдаг хүмүүсийг тооцвол 2021 онд ойролцоогоор 30 сая хүн нидерланд хэлээр ярьдаг байжээ.