Нийгмийн эмзэг хэсэгт туслалцаа үзүүлэх

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Хүний амьдралд жам ёсоор болон цаг зуураар зовлон бэрхшээл (өвчлөх, өндөр настай болох, тэжээгчээ алдах, тахир дутуу болох, ажилгүйдэх гэх мэт) тохиолдох нь олонтаа. Ийм үед нь эс харж хандваас иргэн нь хүн болж төрсөндөө гутрах, шаналах, амьдралаас уйдах зэрэг золгүи явдалд автана. Өндөр наслах, өвчин эмгэг тусах, тахир дутуу болох, ажилгүйдэх, үхэл хагацал үзэх зэрэг нь хүнээс өөрөөс нь тэр бүр шалтгаалдаггүй үзэгдлүүд учир төрөөс "гар сунгах" үүрэгтэй гэж үзнэ.