Нийлүүлэлтийн гинжин удирдлага

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Нийлүүлэлтийн гинжин удирдлага (Supply chain management) нь нийлүүлэлтийн гинжийг бүхлээр нь болон компаний урт хугацааны үйл ажиллагаа, гүйцэтгэлийг сайжруулах зорилготой тухайн компаний доторх болон нийлүүлэлтийн гинжин дэхь бизнесийн функцууд уламжлалт бизнесийн үйл ажиллагаа болон тактикуудын системийн, стратегийн зохицуулалт юм. Нийлүүлэлтийн гинжин удирдлага (НГУ)нь бараа бүтээгдэхүүний урсгал юм. НГУ-ыг "дизайн, төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт болон цэвэр үр ашгийг бүтээх зорилттой нийлүүлэлтийн гинжийн үйл ажиллагааг ажиглах, өрсөлдөхүйц дэд бүтцийг байгуулах, дэлхий дахины зохион байгуулалтыг хөшүүрэгдэх, нийлүүлэлтийг эрэлттэй огтлолцуулах болон дэлхийн хэмжээнд гүйцэтгэлийг хэмжих" хэмээн тодорхойлдог.

Нэр томъёоны үүсэл болон тодорхойлолт[засварлах | edit source]

"Нийлүүлэлтийн гинжин удирдлага" нэр томъёог Бүүз Аллен Хамилтонд зөвлөхөөр ажилладаг байсан Кейт Оливер 1982 онд "Санхүүгийн цаг хугацаа" /Financial Times/-д ярилцлага өгөхдөө анх ашиглаж олон нийтэд хүргэжээ. энэхүү нэр томъёог нийтээр таньж мэдэхэд удаан байсан. 1990 оны дунд үеэс тухайн сэдвээр ном болон нийтлэлүүд ихээр гарч эхэлснээр олон нийтийн дунд уг нэр томъёо нь дэлгэрч эхэлсэн. 1990-ээд оны сүүл үеэр менежментийн хамгийн их хэрэглэгддэг үгээр тодорч үйл ажиллагааны менежерүүд "НГУ" нэр томъёог хэрэглэгч эхэлсэн байна.

Нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн НГУ-ын тодорхойлолтонд дараах багтана:

• Материалын боловсруулалтын өртгийг нэмсэн дагуу болон сөрсөн урсгалын эцсийн бүтэ•эгдэхүүн болон нийлүүлэгч компани,дахин борлуулагч болон эцсийн хэрэглэгчдийн хоорондох холбогдох мэдээллийн удирдлага. • Хайнсын тодорхойлсноор:нийлүүлэлтийн гинжийн стратегиуд нь хэрэглэгчийн сэтгэл ханамжийг өндөр байлгахын тулд хамтдаа үр ашигтайгаар ажилладаг гинжин холбоосуудыг харуулах системийг шаарддаг. Үүний үр дүнд уг үр ашиггүй зардлууд багасаж өртөг буурах ёстой. Гол анхаарал нь үр ашиг, нэмэгдсэн өртөг болон өртгийн талаарх эцсийн хэрэглэгчдийн үзэл бодолд төвлөрдөг. Үр ашиг өсөж, түгжрэл бөглөрөл арилах ёстой. Гүйцэтгэлийн хэмжилт нь нийт системийн үр ашиг болон нийлүүлэлтийн гинжин доторх хүмүүст ижил хэмжээтэй мөнгөн шагнал хуваарилалтанд төвлөрдөг. Нийлүүлэлтийн гинжин систем нь хэрэглэгчдийн шаардлагад хариу үзүүлж чаддаг байх ёстой. • НГУ нь нийлүүлэлтийн гинжид оролцогчид (түгээгч, бөөний худалдаачид, жижиглэн худалдаачид-ын хоорондох нийлүүлэгчдийн нийлүүлэгч, хэрэглэгчдийн хэрэглэгч хоорондын харилцаа холбооны менежмент бөгөөд голдуу өрсөлдөх давуу тал, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийн тулд мэдээллийн урсгал болон зохион байгуулалтын үйл ажиллагааг ашигладаг. Нийлүүлэлтийн гинж нь нэг болон түүнээс олон бүтээгдэхүүн, үйлчилгээ, санхүүгийн дээш, доош урсгал болон хэрэглэгчдийн мэдээллийнэх сурвалжаас авсан мэдээ мэдээллээр шууд холбогдсон тогтолцоо, зохион байгуулалтын цогц юм. Харин НГУ нь энэхүү гинжийн удирдлага. НГУ-ын программ хангамж нь нийлүүлэлтийн гинжийн гүйлгээг гүйцэтгэдэг, нийлүүлэгчдийн харилцаа холбоог зохиицуулдаг ба холбоо хамааралтай бизнес процессуудыг удирдах багаж хэрэгсэл, модулуудыг агуулдаг байна.

Үйл ажиллагаа[засварлах | edit source]

НГУ нь түүхий эд материалыг байгууллагад хүргэх явц, бараа материалын эцсийн бүтээгдэхүүнийг бий болгох дотоод үйл явцын тодорхой үзэл баримтлал, бэлэн болсон бараа бүтээгдэхүүний байгууллагаас гарч эцсийн хэрэглэгчид хүрэх явцыг удирддаг. Байгууллагууд гол хүчин чадалдаа төвлөрч, илүү уян хатан болохыг хичээхийн хэрээр түүхий эд материалын эх сурвалжийн эзэмшил ба түгээлтээ бууруулдаг. Эдгээр функцууд нь уг үйл ажиллагааг илүү сайн гүйцэтгэх эсвэл зардлыг үр ашигтай байлгах, бусад худалдааны пүүсүүдэд нэвтрэн ашиглагдах нь ихэсч байна. Үр нөлөө нь өдөр тутмын зохион байгуулалт, үйл ажиллагааны хяналтыг бууруулахын зэрэгцээ хэрэглэгчдийн эрэлтийг хангах байгууллагуудын тоог нэмэгдүүлэх явдал юм. Бага хяналттай харин илүү олон нийлүүлэлтийн гинжийн түншүүдтэй байх нь НГУ-ын гол ойлголтыг бий болгоход чиглүүлдэг. НГУ-ын гол зорилго нь нийлүүлэлтийн гинжийн түншүүдийн хоорондох хамтын ажиллагаа болон харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, түүнчлэн бараа материалын шилжилт хөдөлгөөний хурдыг өсгөхөд оршино. НГУ-ын гол функцууд нь дараахууд болно:

• Бараа материалын удирлага

• Түгээлтийн удирдлага

• Сувгийн удирдлага

• Төлбөрийн удирдлага

• Санхүүгийн удирдлага

• Бэлтгэн нийлүүлэгчийн удирдлага

• Тээврийн удирдлага

• Хэрэглэгчийн үйлчилгээний удирдлага

Ач холбогдол[засварлах | edit source]

Байгууллагууд дэлхийн зах зээл болон сүлжээнд холбогдсон эдийн засагт өрсөлдөхийн тулд үр ашигтай нийлүүлэлтийн гинж ба сүлжээг ашиглах ёстой гэдгийг мэддэг. Сүүлийн арваад жилд даяарчлал, аутсоурсинг болон мэдээллийн технологи нь Dell болон Hewlett Packard зэрэг байгууллагуудыг тухайн нэг бизнесийн түнш нь зөвхөн цөөн тооны түлхүүр стратегийн үйл ажиллагаанд анхаарлаа хандуулах боломжийг хамтын ажиллагааны нийлүүлэлтийн сүлжээ олгосон. Энэхүү нийлүүлтийн сүлжээг зохион байгуулалтын шинэ хэлбэр гэж хэлж болно. Гэвч тоглогчдын хоорондох төвөгтэй харилцан үйлчлэлийн улмаас сүлжээний бүтэц нь "зах зээл" болон "шаталсан" категорийн алинд нь ч тохиромжгүй юм. (Powell 1990)21-р зуунд бизнесийн орчны өөрчлөлтүүд нь нийлүүлэлтийн гинжин сүлжээний хөгжилд хувь нэмэр оруулсан. Нэгдүгээрт, даяарчлалын үр дагавар болон олон үндэстний компаниудын аз туршилт, стратегийн нэгдлүүд, бизнесийн түншлэлийн олшролтыг бий болгодгоороо өндөр амжилтын хүчин зүйлс нь танигдсан. Хоёрдугаарт, технологийн өөрчлөлт, ялангуяа харилцаа холбооны зардал дахь огцом бууралт нь (хувиргалтын зардлын томоохоон бүрэлдэхүүн хэсэг) нийлүүлэтийн гинжин сүлжээний гишүүдийн дунд зохицуулалтын өөрчлөлтийг авчирсан. (Coase 1998)

Олон судлаачид Кирэцү, Өргөтгөсөн үйлдвэрлэл, Виртуаль корпораци, Дэлхийн үйлдвэрлэлийн сүлжээ Дараагийн үеийн үйлдвэрлэлийн систем зэрэг нэр томъёог ашиглан нийлүүлэлтийн гинжин бүтцийг шинэ зохион байгуулалтыг хэлбэр гэж тайлбарлаад байна. Нийлүүлэлтийн гинжийн аюулгүй байдлын удирдлагын систем нь ISO/IEC 28000 болон ISO/IEC 28001, ISO/IEC-н стандартаар тодорхойлогддог. НГУ нь үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, худалдан авалт, мэдээллийн технологи болон нэгдмэл ололтын төлөөх хичээл зүтгэлээс их хамаардаг.

Түүхэн хөгжил[засварлах | edit source]

НГУ-ын судалгааны хөгжлийн явцад 6 гол хөдөлгөөнийг олж харсан:бүтээн байгуулалт, нэгдэл, даяарчлал, мэргэшилтийн 1 ба 2-р явц ба НГУ 2.0 (SCM 2.0)

Бүтээн байгуулалтын эрин үе[засварлах | edit source]

"НГУ" хэмээх нэрийг анх 1982 онд Кейт Оливер хэмээх хүн ашигласан. Гэвч НГУ-ын тухай ойлгот нь түүнээс ч өмнө буюу 20-р зууны эхэн үеэр ихээхэн ач холбогдолтой байсан. НГУ-ын энэ эрин үеийн онцлог шинж нь бараа бүтээгдэхүүний их хэмжээний өөрчлөлт, реинжинеринг, жингийн багасалт мөн Японы удирдлагын бэлтгэл сургуулилтанд хандуулсан анхаарал юм.

Нэгдлийн эрин үе[засварлах | edit source]

НГУ-ын судалгааны энэ үе нь 1960-аад оны электрон өгөгдлийн харилцан солилцооны систем (EDI)ийн хөгжил, 1990-ээд онуудад үйлдвэрлэлийн нөөцийн төлөвлөлт (ERP)системийн бий болсонтой холбоотойгоорх хөгжлөөр тодорхойлогддог. Энэ эрин үе нь интернетэд суурилсан хамтын ажиллагааны системийн өргөжилттэй холбоотойгоор 21-р зуунд үргэлжлэн хөгжсөөр байна. Нийлүүлэлтийн гинж нь 1, 2, 3-р сүлжээ гэсэн 3 үетэй. 1-р төрлийн нийлүүлэлтийн гинжийн үед үйлдвэрлэл, хадгалалт, түгээлт, бараа материалын хяналт зэрэг нь хоорондоо ямар ч холбоогүй, нэг нэгнээсээ салангид байдаг. 2-р нийлүүлэлтийн гинжийн үед тэдгээр нь нэг төлөвлөгөөн дор нэгдмэл болдог ба ERP-г ашигладаг. 3-р шатанд дээш нийлүүлэгчид, доош чиглэсэн хэрэглэгчидтэй босоо нэгдлийг олж авдаг.

Даяарчлалын эрин үе[засварлах | edit source]

Энэ эрин үе нь нийлүүлэгчдийн харилцаа холбооны глобал системд хандуулах анхаарал болон үндэсний хил хязгаараас гадуурх тэлэлт зэргээр тодорхойлогддог. Түүнчлэн энэ үе нь өөрсдийн өрсөлдөх давуу тал, нэмэлт өртөг, дэлхий нийтэд гаргахтай холбоотой зардлаа бууруулах зорилготой байгууллагуудын НГУ-ын даяарчлал юм.

Мэргэшүүлэлтийн эрин үе[засварлах | edit source]

1990-ээд онд компаниуд "цөм хүчин чадал"-даа анхаарал хандуулж эхэлсэн. Тэд босоо интеграц буюу нэгтгэл, цөм бус үйл ажиллагааг орхиж тэдгээр функц буюу үйл ажиллагаагаа бусад компанид шилжүүлэх болсон. энэ нь нийлүүлэлтийн гинжийг компаний хүрээнээс цааш сунгаж, мэргэшсэн нийлүүлэлтийн гинжийн түншлэлүүдэд менежментийг түгээснээрээ удирдлагын шаардлагыг өөрчилсөн. Мэргэшүүлэлтийн загвар нь бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, түгээх, борлуулах зах зээл зэрэгт хамтран аажилладаг үйлдвэрлэгч, нийлүүлэгч, хэрэглэгчдийн хувьд тодорхой хэд хэдэн тусдаа нийлүүлэтийн гинжнээс бүрдсэн үйлдвэрлэлийн болон түгээлтийн сүлжээг бүтээсэн юм.

НГУ 2.0 (SCM 2.0)[засварлах | edit source]

Даяарчлал болон мэргэшүүлэлтэнд тулгуурлан НГУ 2.0 нэр томъёо нь нийлүүлэлтийн гинжин дэхь өөрчлөлт болон уг шинэ үед тэднийг удирдан зохион байгуулах тоног төхөөрөмж процесс аргачлалын хөгжлийг тодорхойлон гарч ирсэн. Хамтын ажиллагааны платформын өсөн нэмэгдэж буй нэр хүнд нь олон тооны худалдан авагчдыг болон нийлүүлэгчдийг санхүүгийн байгууллагуудтай холбодог, тэднийг автоматжуулсан нийлүүлэлтийн гинжийн санхүүгийн гүйлгээг удирдах боломжийг олгогч TradeCard-н нийлүүлэлтийн гинжийн хамтын ажиллагааны өсөлтөөр тодорхойлж болно.

Татварын үр ашигтай НГУ[засварлах | edit source]

Татварын үр ашигтай НГУ (Tax efficient supply chain management)нь нийлүүлэлтийн гинжин удирдлагын дизайн болон гүйцэтгэл дэхь татварын нөлөөг авч үздэг бизнесийн загвар юм. Даяарчлалын үр дүнд үндэстэн дамнасан бизнесүүд нь өөр өөр улсуудад өөр хэмжээтэй татварыг төлдөг. Эдгээр ялгаатай байдлын улмаас бизнесүүд татварын үр өгөөжид суурьлан хууль ёсоор нийлүүлэлтийн гинжийн оновчтой шиидвэр гаргах ашгаа нэмэгдүүлж магадгүй.

See also[засварлах | edit source]


References[засварлах | edit source]

Further reading[засварлах | edit source]

  • Cooper, M.C., Lambert, D.M., & Pagh, J. (1997) Supply Chain Management: More Than a New Name for Logistics. The International Journal of Logistics Management Vol 8, Iss 1, pp 1–14
  • FAO, 2007, Agro-industrial supply chain management: Concepts and applications. AGSF Occasional Paper 17 Rome.
  • Haag, S., Cummings, M., McCubbrey, D., Pinsonneault, A., & Donovan, R. (2006), Management Information Systems For the Information Age (3rd Canadian Ed.), Canada: McGraw Hill Ryerson ISBN 0-07-281947-2
  • Halldorsson, Arni, Herbert Kotzab & Tage Skjott-Larsen (2003). Inter-organizational theories behind Supply Chain Management – discussion and applications, In Seuring, Stefan et al. (eds.), Strategy and Organization in Supply Chains, Physica Verlag.
  • Halldorsson, A., Kotzab, H., Mikkola, J. H., Skjoett-Larsen, T. (2007). Complementary theories to supply chain management. Supply Chain Management: An International Journal, Volume 12 Issue 4, 284-296.[1]
  • Handfield and Bechtel, 2001; Prater et al., 2001; Kern and Willcocks, 2000; Bowersox and Closs, 1996; Christopher, 1992; Bowersox, 1989
  • Hines, T. 2004. Supply chain strategies: Customer driven and customer focused. Oxford: Elsevier.
  • Kallrath, J., Maindl, T.I. (2006): Real Optimization with SAP® APO. Springer ISBN 3-540-22561-7.
  • Kaushik K.D., & Cooper, M. (2000). Industrial Marketing Management. Volume29, Issue 1, January 2000, Pages 65–83
  • Ketchen Jr., G., & Hult, T.M. (2006). Bridging organization theory and supply chain management: The case of best value supply chains. Journal of Operations Management, 25(2) 573-580.
  • Kouvelis, P.; Chambers, C.; Wang, H. (2006): Supply Chain Management Research and Production and Operations Management: Review, Trends, and Opportunities. In: Production and Operations Management, Vol. 15, No. 3, pp. 449–469.
  • Larson, P.D. and Halldorsson, A. (2004). Logistics versus supply chain management: an international survey. International Journal of Logistics: Research & Application, Vol. 7, Issue 1, 17-31.[2]
  • Movahedi B., Lavassani K., Kumar V. (2009) Transition to B2B e-Marketplace Enabled Supply Chain: Readiness Assessment and Success Factors, The International Journal of Technology, Knowledge and Society, Volume 5, Issue 3, pp. 75–88.
  • Lavassani K., Movahedi B., Kumar V. (2009) Developments in Theories of Supply Chain Management: The Case of B2B Electronic Marketplace Adoption, The International Journal of Knowledge, Culture and Change Management, Volume 9, Issue 6, pp. 85–98.
  • Mentzer, J.T. et al. (2001): Defining Supply Chain Management, in: Journal of Business Logistics, Vol. 22, No. 2, 2001, pp. 1–25
  • Simchi-Levi D.,Kaminsky P., Simchi-levi E. (2007), Designing and Managing the Supply Chain, third edition, Mcgraw Hill
  • Packowski, Josef (2013): LEAN Supply Chain Planning: The New Supply Chain Management Paradigm for Process Industries to Master Today's VUCA World. Productivity Press ISBN 978-1482205336.

External links[засварлах | edit source]

Загвар:Management

Загвар:Social accountability

  1. 10.1108/13598540710759808
  2. http://dx.doi.org/10.1080/1367...0001619240