Николай Ёжов
Николай Ежов (орос. Никола́й Ива́нович Ежо́в, 1895 оны 4-р сарын 20-нд Оросын хаант улсын Ковно хотод төрсөн -1940 оны 2-р сарын 4/6-нд буудуулан хороогдсон) -Зөвлөлтийн нам, төрийн зүтгэлтэн, 1937 оны 1-р сарын 28-аас хойш Улсын Аюулгүй байдлын ерөнхий комиссар байсан.
1935-1939 онд ЗХУ-ын Төв Хорооны дэргэдэх Намын хяналтын комиссын дарга, 1934-1393 онд ЗХУ-ын Төв Хорооны Зохион байгуулах товчооны гишүүн, 1935-1939 онд ЗХУ-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга, 1937-1939 онд ЗХУ-ын Төв Хорооны Улс төрийн Товчоонд гишүүн, 1936-1938 ондЗХУ-ын Дотоод хэргийн ардын комиссар, 1938-1939 онд ЗХУ-ын усны тээврийн Ардын комиссар.
Иосиф Сталины удирдлага дор ажиллаж байхдаа Дотоод хэргийн ардын комиссар Николай Ежов 1937-1938 оны их хядлагыг гол зохион байгуулагчдын нэг болжээ. 1937 он буюу Н.И.Ежов Дотоод хэргийн ардын коммисарын газрыг толгойлж байсан үедээ хэлмэгдүүлэлтийн бэлгэ тэмдэг болж, харин Зөвлөлт үеийн хэлмэгдүүлэлтийн оргил үе буурч байсан үеийг Ежовизм гэж нэрлэдэг.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Николай Ежовын эцэг эх, амьдралын эхний жилүүдийн талаарх мэдээлэл хоорондоо зөрүүтэй байдаг. Намтарт нь Н.И.Ежовыг 1895 онд Санкт-Петербург хотод Оросын ган хайлуулах үйлдвэрийн ажилтны гэр бүлд төрсөн гэж бичсэн бол 1922, 1924 оны асуулгад тэрээр: "Би Польш, Литва хэл мэддэг" гэж бичжээ. 1919 оны 4-р сард тэр Улаан армийн, Саратов дахь баазад алба хааж, (сүүлд нь 2-р Казанийн бааз нэртэй болсон) тэнд нь эхлээд цэрэг, дараа нь баазын комиссарын бичээчээр ажилласан эхэлсэн. 1919 оны 10-р сард тэрээр цөмийн мэргэжилтнүүдийг бэлтгэх сургуулийн комиссарын албан тушаалд томилогдсон юм.
1921 оны 7-р сард Н.Ежов Антонина Титоватай гэрлэж, удалгүй Москва руу шилжсэн байдаг. 1929 он хүртэл тэрээр Түгээх хэлтэст ажиллаж байгаад ЗСБНХУ-ын Хөдөө аж ахуйн ардын комиссарын орлогч даргаар нэг жил ажиллаж 1930 оны 11-р сард хуучин албан тушаал буюу Эдийн засгийн дээд зөвлөлийн орлогч даргын албан тушаалд шилжжээ. Энэ үед тэр И.В.Сталинтай танилцсан байна.
Н.Ежов 1936 оны 9-р сарын 26-нд ЗХУ-ын Дотоод хэргийн ардын комиссараар томилогдсон ба улсын аюулгүй байдлын байгууллага, цагдаа, туслах замын үйлчилгээ, тухайлбал хурдны зам, гал түймрийн хэлтсийн удирдлагад байжээ. Н.И.Ежов шинэ албан тушаалд очсон үеэс Зөвлөлтийн эсрэг үйл ажиллагаа явуулсан, тагнуул гэх мэт сэжиглэгдсэн хүмүүсийн эсрэг хэлмэгдүүлэлтийг зохион байгуулах, дээрх үйл ажиллагааг явуулахад оролцсон, (ЗХУ-н Эрүүгийн хуулийн 58-р зүйл) мөн нам дотор "цэвэрлэгээ" хийх, нийгмийн зохион байгуулалт, дараа нь угсаа гаралаар нь олон хүнийг баривчлах, хөөх, цөлөх зэрэг ажлууд нь 1937 оны зунаас эхлэн системчилсэн шинж чанартай болсон. Бас өмнөх дарга Генрих Ягода-гийн хүмүүс гэх нэр дор цэвэрлэгээ хийж олон гэмгүй хүмүүсийг буудан хороожээ. 1937 оны 3-р сарын 2-нд Большевикуудын Бүх Холбоот Коммунист Намын Төв Хорооны чуулган дээр тавьсан илтгэлдээ тэрбээр тагнуул, мөрдөн байцаалтын ажилд алдаа дутагдал байгааг сануулж сайдуудыг эрс шүүмжилжээ. Уг илтгэлийг тухайн хурлаар баталж, НКВД-д цэвэрлэх заавар өгсөн юм. Улсын аюулгүй байдлын ажилтнуудаас 1936 оны 10-р сарын 1-ээс 1938 оны 8 дугаар сарын 15-ны хооронд 2273 хүн баривчлагдсанаас 1862 нь "хувьсгалын эсрэг гэмт хэрэг"-ээр шийтгэгджээ. 1937 оны 7-р сарын 17-ны өдөр Н.И.Ежов "засгийн газрын даалгаврыг биелүүлэхэд өндөр амжилт гаргасны төлөө" Лениний одонгоор шагнагдсан байдаг.
1939 оны 4-р сарын 10-ны өдөр Н.Ежовыг Лаврентий Берия, Георгий Маленков нарын оролцоотойгоор баривчилж түүний хэргийг Л.Берия болон түүний хамгийн ойрын хамтрагч Богдан Кобулов нар хянаж байсан юм. Түүнийг ЗХУ-ын НКВД-ын Сухановын тусгай шоронд хорьжээ. Анхан шатны шүүхийн мэдэгдэлд "төрийн эргэлт хийхийг санаархсан, эсэргүү боловсон хүчинг санаатай хуйвалдан сургасан, Н.Ежов болон түүний хамтран зүтгэгчид Фриновский, Евдокимов, Дагин нар 1938 оны 11-р сарын 7-нд Москвагийн Улаан талбайд болсон цэргийн ёслолын жагсаалын үеэр төрийн эргэлт хийхээр бэлтгэж байсан гэжээ. Ингээд 1940 оны 2-р сарын 3-нд Николай Ежовыг ЗХУ-ын Дээд шүүхийн Цэргийн зөвлөл"-ийн хурлаар цаазаар авах ялаар шийтгэн уг ялыг дараагийн өдөр нь буюу 1940 оны 2-р сарын 4-нд /зарим мэдээгээр 6-нд гэдэг/ ЗХУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегийн байранд гүйцэтгэсэн юм.
1941 оны 1-р сарын 24-нд түүний бүх цол хэргэмийг хураажээ. 1988 онд ЗХУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегийн хурлаар Н.Ежовыг цагаатгахаас татгалзсан юм. Тэрээр хэтэрхий дураараа загнаж ёстой л өөрт нь муухай харагдсан хүн болгоныг баривчилж, эрүүдэн шүүж толгойд нь сум зоож байсан юм. Ёстой л И.Сталины “надад боддог хүн хэрэггүй, гүйцэтгэдэг хүн хэрэгтэй” гэж хэлсэн үгэнд нь яг тохирсон хүн байлаа. Н.Ежов өөрийнхөө гарыг өөрөө цусаар будаж өөрөө төлөөсөө төлсөн.
- Николай Ёжов
- Псевдоним
- Сталинизм
- Антисемитизмын хүн
- Антисионизмын хүн
- Их хэлмэгдүүлэлт
- ЗХУ-ын засгийн газрын гишүүн
- ЗХУ-ын намын гишүүн
- ЗХУ-ын Коммунист намын улс төрийн товчооны гишүүн
- 20-р зууны улс төрч
- Большевикийн гишүүн
- 1917 оны Оросын хувьсгалын хүн
- Оросын иргэний дайны хүн
- Ардын комиссар
- ЗХУ-ын Дотоод яамны сайд
- ЗХУ-ын дэлхийн хоёрдугаар дайны өмнөх үеийн хүн
- Марксизм-Ленинизмийн төлөөлөгч
- ЗХУ-ын их хядлагын гэмт хэрэгтэн
- Жүүдүүд
- Зөвлөлтийн иргэн
- Оросын хүн
- 1895 онд төрсөн
- 1940 онд өнгөрсөн