Николай Жуковский

Николай Жуковский (орос. Никола́й Его́рович Жуко́вский, 1847 оны 1-р сарын 17-нд Оросын хаант улсын Владимирын губернид төрж -1921 оны 3-р сарын 17-нд Москва хотод нас барсан) - Оросын эрдэмтэн-механик, гидро- болон аэродинамикийн үндэслэгчдийн нэг.
Москвагийн Их сургуулийн гавьяат профессор (1911), Москвагийн Их сургуулийн хүндэт гишүүн (1916), Москвагийн Эзэн хааны техникийн сургуулийн гавьяат профессор (1918 оноос Московагийн техникийн дээд сургууль); Оросын Эзэн хааны Шинжлэх ухааны Академийн математикийн ухааны салбарын гишүүн (1894).
Намтар
[засварлах | кодоор засварлах]
1858 оны 2-р сард Николай Жуковский Москвагийн 4-р гимназид элссэн. Тэрээр эцгийнхээ адил төмөр замын инженер болохоор төлөвлөж байсан ч эцэг эхийнхээ санхүүгийн боломж хязгаарлагдмал байсан тул Санкт-Петербургийн Төмөр замын дээд сургуульд элсэж чадаагүй юм. 1864 онд гимназиа мөнгөн медальтай төгссөний дараа Москвагийн Их Сургуулийн Физик, математикийн тэнхимд шалгалтгүйгээр элссэн, учир нь тэнд сургалтын төлбөр хамаагүй бага байв.
1908 онд Дээд Техникийн Сургуульд тэрээр Нисэхийн дугуйлан байгуулсан бөгөөд тэндээс хожим нь нисэх хүчин, технологийн олон алдартай зүтгэлтнүүд гарч ирсэн: А. А. Архангельский, В. П. Ветчинкин, Г. М. Мусинянц, Г. Х. Сабинин, Б. С. Стечкин, А. Н. Туполев, Б. Н. Юриев; 1909 онд Жуковский тус сургуульд аэродинамикийн лаборатори байгуулах ажлыг удирдсан байна.