Николай Коперникийн Их Сургууль

Николай Коперникийн Их Сургууль (польш. Uniwersytet Mikołaja Kopernika w Toruniu — UMK, лат. Universitas Nicolai Copernici) — Польшийн Торунь хотод 1945 оны 8-р сарын 24-нд байгуулагдсан улсын их сургууль (Быдгош хотод салбартай) юм.
2017 оны явуулсан чансааны дагуу тус их сургууль Польшийн бүх дээд боловсролын байгууллагуудаас 9-р байранд, Польшийн их сургуулиудын дунд 5-р байранд жагсчээ. 2019 оноос судалгааны их сургууль гэгдэх болсон. Тус их сургуулийн эрхэм зорилго нь оюутнуудыг сургах, судлаачдыг сургах, судалгаа хийх, үр дүнг нь олон нийтэд хүртээмжтэй болгох замаар мэдлэгийг урагшлуулах, түгээх явдал гэж заажээ.
Түүх
[засварлах | кодоор засварлах]1945 оны 2-р сард Польшийн Засгийн газрын төлөөлөгч доктор Хенрик Свитковски Торунь хотод их сургууль байгуулах санал дэвшүүлсэн байна. Тус их сургуулийн зорилго нь тус бүс нутгийн шинжлэх ухаан, соёлын хөгжлийг идэвхжүүлэх, Вильнюс дахь Стефан Баторигийн их сургууль, Львов дахь Ян Казимежийн их сургууль хаагдсаны дараа Польшийн соёлын алдагдлыг нөхөх, үндэсний эдийн засаг, соёлын чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, Хойд Польшид дахин Польшжуулалтын хүчин чармайлтыг хөгжүүлэх явдал байв. Вильнюс хотын профессоруудын өмнөөс профессор Людвик Коланковски оролцож үг хэлжээ.
Өнөө үед тус Их сургууль 18 факультет ангитай.
[засварлах | кодоор засварлах]- Биологи болон байгал орчныг хамгаалах анги (пол. Wydział Biologii i Ochrony Środowiska)
- Химийн анги (пол. Wydział Chemii)
- Эм зүйн анги (пол. Wydział Farmaceutyczny)
- Филологийн анги (пол. Wydział Filologiczny, сэтгүүл Rocznik Przekładoznawczy)
- Физик, одон орон судлал, хавсарга мэдээлэл зүйн анги (пол. Wydział Fizyki, Astronomii i Informatyki Stosowanej)
- Хүмүүнлэгийн шинжлэх ухааны анги (пол. Wydział Humanistyczny)
- Быдгош дахь Анагаахын анги Collegium Medicum (пол. Wydział Lekarski Collegium Medicum w Bydgoszczy)
- Математик ба мэдээлэл зүйн анги (пол. Wydział Matematyki i Informatyki)
- Эдийн засаг ба удирдлагын анги (пол. Wydział Nauk Ekonomicznych i Zarządzania)
- Түүхийн анги (пол. Wydział Nauk Historycznych)
- Быдгош дахь Эрүүл мэндийн шинжлэх ухааны анги Collegium Medicum (пол. Wydział Nauk o Zdrowiu Collegium Medicum w Bydgoszczy)
- Дэлхийн тухай шинжлэх ухаануудын анги (пол. Wydział Nauk o Ziemi)
- Сурган хүмүүжүүлэх ухааны анги (пол. Wydział Nauk Pedagogicznych)
- Улс төр болон олон улс судлалын анги (пол. Wydział Politologii i Studiów Międzynarodowych)
- Хууль эрх зүй болон удирдлагын анги (пол. Wydział Prawa i Administracji)
- Дүрслэх урлагын анги (пол. Wydział Sztuk Pięknych)
- Шашин судлалын анги (пол. Wydział Teologiczny)