Jump to content

Николай Костомаров

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Николай Костомаров

Николай Костомаров (орос. Никола́й Ива́нович Костома́ров, 1817 оны 5-р сарын 16-нд Оросын хаант улсын Воронеж мужийн Юрасовка тосгонд төрж, 1885 оны 4-р сарын 19-нд Санкт-Петербургт нас барсан) — түүхч, угсаатан судлал, нийтлэгч, яруу найрагч, зохиолч, сурган хүмүүжүүлэгч бөгөөд нийгмийн зүтгэлтэн. Оросын болон Украины ардын уран зохиол цуглуулагч. Санкт-Петербургийн Эзэн хааны шинжлэх ухааны академийн гишүүн. Хаант Оросын нийгэм, улс төр, эдийн засгийн түүхийн судлаач, "Оросын түүх түүний хамгийн чухал хүмүүсийн намтар" олон боть бүтээлийн зохиогч.