Николай Некрасов

Николай Некрасов (орос. Никола́й Алексе́евич Некра́сов, 1821 оны 12-р сарын 10-нд Оросын хаант улсын Подольск мужийн Немиров тосгонд төрж, 1878 оны 1-р сарын 8-нд Санкт-Петербург хотод нас барсан) — Оросын яруу найрагч, зохиолч, нийтлэгч. Оросын уран зохиолын сонгодог зохиолч.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Николай Некрасов Ярославль мужийн язгууртан, нэгэн цагийн чинээлэг гэр бүлээс гаралтай.
1847-1866 онд "Современник" утга зохиол, нийгэм-улс төрийн сэтгүүлийн дарга. 1868 оноос "Отечественные Записки" сэтгүүлийн редактор.
Тэрээр "Орос улсад хэн сайхан амьдардаг вэ?" тууль, "Хяруу", "Улаан хамарт өвлийн хүйтэн", "Орос эмэгтэйчүүд" шүлэг, "Мазай өвөө ба туулай" шүлэг, "Төмөр зам" зэрэг бүтээлээрээ алдартай. Түүний шүлгүүд нь юуны түрүүнд ард түмний зовлон зүдгүүр, тариачдын эмгэнэлт явдалд зориулагдсан байв.

Н.Некрасов 1832 онд 11 настайдаа Ярославлийн гимназид орсон. Сурах сонирхолгүй, сурлага муутай, сургуулийн захиргаатай таарч тохирдоггүй байсан (хошин шүлгээс болж). Эцэг нь түүнийг сургуулиас нь гаргаснаар түүний боловсрол төгссөн.
Ярославлийн гимназид тэр анхны шүлгээ (ихэвчлэн дуураймал, романтик) гэрийн дэвтэрт бичиж эхлэв. Эцэг нь хүүгээ цэргийн мэргэжилтэй болгохыг үргэлж мөрөөддөг байсан бөгөөд 1838 онд 17 настай Некрасов Санкт-Петербург руу цэргийн ангид томилогдохоор очжээ. Гэсэн хэдий ч Некрасов оюутан Глушицкийтэй уулзсаны дараа тэрээр дээд боловсрол эзэмших хүсэл эрмэлзэлтэй болжээ. Тэрээр эцгийнхээ ямар ч санхүүгийн тусламжгүй хоцорно гэхээс айлгүй Санкт-Петербургийн их сургуульд элсэх шалгалтдаа бэлдэж эхэлсэн боловч шалгалтад тэнцээгүй тул филологийн факультетэд эчнээгээр орсон байна. Тэрээр 1839-1841 он хүртэл их сургуульд суралцсан боловч хилгэнэсэн эцэг нь түүнд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ больсон тул Некрасов бараг бүх цагаа ажил хайхад зарцуулсан байжээ.