Николай Рерих

Николай Рерих
Төрсөн1874 оны 10 сарын 9
Орос
Нас барсан1947 оны 12 сарын 13
Куллу
Ажилзураач

Николай Константинович Рерих (1874 оны 10 сарын 9 - 1947 оны 12 сарын 13) нь герман гаралтай Оросын зураач. Урлагийн ертөнцөд төдийгүй эрх зүйн салбарт ч амжилт олсон эрдэмтэн. Санкт Петербургт чинээлэг нотариатчийн гэрт мэндэлж, дэлхийн олон оронд амьдарч байсан тэрээр Энэтхэгийн Панжабт нас эцэслэсэн юм. Америкт амьдарч байхдаа англи хэлний дуудлагад тохируулж "Николас" (Nicholas) гэж дуудуулдаг байсан тул тэр нэрээрээ алдаршжээ. Эхнэр Еленатайгаа хамтаар Агни-Йогагийн нийгэмлэгийг үндэслэсэн. Дайны үеэр түүний бүтээлүүд нь уран зургийн болон архетиктурын өвийг хамгаалахын төлөө чиглэгдэж байсан юм. Түүнийг олон удаа Нобелийн шагналд нэр дэвшүүлсэн байдаг. АНУ болон Пан Америкийн холбооны гишүүн улсууд Рерих Пактын хуулийг хэрэгжүүлж байжээ.

Эхэн үе[засварлах | кодоор засварлах]

19-р зууны сүүлч 20-р зууны эхэнд Николай Рерих Санкт Петербургын Их сургууль, "Эзэнт хааны улсын урлагын хүрээлэн"-д нэгэн зэрэг элсэн оржээ. Тэрээр 1897 оноор зураач гэсэн цолыг авч, дараагийн жилдээ багтаан хуулийн зэргээ хамгаалжээ. "Эзэнт улсын урлагийн нийгэмлэгийг анх үндэслэж, урлагийн сургууль байгуулж, 1906-1917 оны хооронд тус сургуулиа удирдаж байсан байна. Тэр маш олон зүйлд хүч хөдөлмөрөө зарцуулж байсан ч их ажлын ачааллыг үл харгалзан Сергей Диагнавсын "Урлагийн ертөнц" нийгэмлэгт гишүүнээр элсэж, 1906-1916 онд тус нийгэмлэгтээ тэргүүнээр ажиллаж байв. Эртний Оросын зураачид түүний авъяас билгийг хөгөлж амжилтанд хүрэхэд замчилсан бол түүний насан туршийн судалж сонирхож байсан зүйл нь археологи байсан юм.

Мөн тэрээр тайз дэлгэцийн урлагийн дизайны салбарт ихээхэн амжилт олсон бөгөөд Диагнэвсийн "Ballet Russes" нь түүнийг амжилтанд хүргэсэн юм. Түүний Бородины "Ханхүү Игор" /1909 онд тавигдсан ба хожмоо дэлгэцийн бүтээл болсон/, Игор Стравинскигийн "Хаврын ёслол" /1913/ хамгийн алдартай найруулал нь юм. Тэр ихэвчлэн Орос болон Украйны сүсэг бишрэлийн газруудын эскизийг гаргадаг байсны дотор Хатан хаан Хэйвэний ордоны ханын зураг, Гэгээн Спиритийн сүмийн ивээгч Мариа Тэнишэвагийн барилга зэргийг дурьдаж болно. 1900-1910 оны эхэн хүртэл /10 жил/ Рерих дорно дахины шашин шүтлэг, үүн шиг өөр олон өвөрмөц сонин шашин шүтлэгийн зан үйл, түүний зүй тогтолыг ихэд сонирхон судлах болсон ба энд түүний эхнэр Елена ихээхэн нөлөө үзүүлсэн. Рерих эхнэрийнхээ хамтаар Багавид Гита, Рабиндранат Тагорын шүлэг яруу найраг, Вивэкнанда , Ранакрашнагийн эссений жинхэн хорхойтон байжээ. Рерих олон гайхалтай таамаглалуудыг дэвшүүлсээр байсан ба энэ нь дэлхийн 1-р дайн болон 1917 оны Оросын хувьсгалын турш Оросын олон сэхээтнүүдийн адилаар хосуудад шинэ үеийг авчирсан юм. Ведант теософи болон буддын ухаан, түүний зургийг ойлгохгүй байсан өөр олон үзэл сурталыг өөрчилж чаджээ.1907-1921 оны хооронд олон жижиг өгүүллэг болон яруу найргийг Рерих "Моръяагийн цэцэгс" номондоо багтааж гаргасан байдаг.

Хувьсгал, цагаачлал, Америк орон[засварлах | кодоор засварлах]

1917 оны 2-р сард болсон хувьсгалын дараа Оросын их хааны дэглэм нуран унаж, Рерих Оросын урлаг соёлын өвийг хамгаалахыг улс төрийн бүлэг болон улс төрийн үзэл суртлаас дээгүүр тавин ингэхийн тулд улс төрд идэвхитэй байр суурийг илэрхийлсэн юм.

"Далайн чанадаас ирсэн гийчид" (1899 он)

Максим Горький болон Александр Бэнойс нартай хамтран "Горькийн комисс" урлагийн эвлэлд нэгдэж байв. Соёлын талаарх улс төрийн бодлого болон уран зураг архетиктурын өв соёлыг хамгаалах тал дээр түр засгийн газар болон Петроград Совет ихээхэн анхаарлаа хандуулж байсан юм. Хэдий тийм боловч энэ үед Рерихийг эх нутагтаа амьдран суух эрхийг хүчээр хасчээ. Энэ үед хэдийн Дэлхийн урлагийн нийгэмлэгээс гарч, Эзэнт улсын урлагийн хөгжлийн нийгэмлэгийг удирдахаа больсон байв. 10-р сарын хувьсгалын дахаа Лениний Болшвекуудын бүлгийн эрх мэдэл өсч, Рерихийн төсөөлж байсан Оросын хөгжил дэвшилийн талаарх урам зориг нь улам мохох болов.

Ингээд 1918 оны эхээр эхнэр Елена болон Юрий Рерих, Святослав Рерих хоёр хүүгийнхээ хамт Финланд руу цагаачилжээ. Рерихийн гэр бүлийг гадаад руу дүрвэсэн талаар 2 таамаглал бий. Нэгдүгээрт Рерих 1917-1918 онд Большвекуудын соёлыг хэлэлцэх байгууллагыг /соёлын яамтай ижил статустай/ толгойлуулах талаар олон удаа яригдаж байсан боловч тэр өөрөө энэ албан тушаалаас татгалзсан. Бэнойс комунист толгойлогчдыг цэвэрлэх бодлого баримталж байсан нь баримтан дээ үлдсэн байдаг. Урлагийн боловсролын салбарын үйл ажиллагааг Рерих маш их дэмжиж хөгжүүлж байсан нь харагддаг. 2-рт түүнийг ЗХУ-тай хэлэлцэх үед Рерих Оросын зүүний хүчнийг дэмжих болсон. Гэвч түүний гэр бүл Карельд амьдарч байх үед тэнд иргэний дайн дэгдсэн тул Финланд руу нүүсэн гэж үздэг. Хэдий тийм боловч Рерихийн гэр бүл Оросын архитектурын өвийг устгаж, аймшигтэй сүйрэлд хүргэсэн Большвекуудын дэглэмийг буруушааж, Владимир Лениний хэрцгий догшин авирыг жигшин зэвүүцэж байсан.

Энэ талаарх маш олон нотлох баримт үлдсэн байдаг. Түүний үзэл баримтлал Леонид Андрейгийн коммунистуудын эсрэг "S.O.S"-той маргасан маргаантай ижил байсан ба "Урлагийг сүйтгэгчид" /1918-1919/ нэртэй нийтлэл бичиж олон сонин сэтгүүлд гаргаж байсан юм. Рерих эртний үлгэр домгууд Оросын соёлын хувьсгалд шинэ үнэ цэнэ авчирна гэж итгэдэг байсан.

Рерихийн гэр бүлийн нэр хүндийн оргил үе[засварлах | кодоор засварлах]

Финланд, Скандинавт хэдэн сар амьдарсаны дараа тэд 1919 оны дунд үед Лондон руу нүүсэн юм. Рерихийнхэн байнгын судалгааны ажил болон аялалд их мөнгө зарцуулдаг байсан тул санхүүгийн асуудалд байнга орж байжээ. Гэвч зургаа худалдаж борлуулах, театрын ажил зэргээсээ багагүй мөнгө олж Энэтхэг орныг зорих эртний мөрөөдлөө биелүүлэхээр аян замдаа гарчээ. Тэд Англи Уэльсийн Теосопикалын нэгэн үеийг бичилцэж явжээ. 1920 оны 3-р сард Лондонд байхдаа Рерихийн гэр бүл "Амьдрал, ёс суртахууны зүй тогтол"-г сургадаг ер бусын бодлын хүчээр амьдралыг харах "Агни Иога" нийгэмлэгийг байгуулав. Энэтхэгээр аялах зуураа тэрээр Томс Бекансын "Coven Garden Thedre" -д тайзны зураачаар ажиллаж багагүй мөнгө олдог байсан боловч 1920 оны сүүлчээр түүний ажил уналтанд орж, зураг зарах болон бусад ажлаасаа олсон мөнгө хүрэлцэхгүй болж санхүүгийн хямралд орж эхэлсэн байна. Аз болоход, түүнийг Чикагогийг урлагийн хүрээлэнгийн захирал үзэсгэлэн гаргахыг санал болгож, Америкийн Нэгдсэн улсад Рерихийн гэр бүлийг урлагийн тойрон аялалд урьж буйгаа санал болгосон ба энэ нь тэдний хүнд асуудлыг шийдэх гарц болсон ажээ. Тэр ондоо Рерих болон түүний гэр бүл Америк орон руу усан онгоцоор явжээ. Рерихийг амжилтанд хүрэхэд олон хүмүүс тус болж байсан. Үүнд: Английн алдарт Буддист Кристиан Хампресс, философич зохиолч Х.Г. Уэлс, Нобелийн шагналт Рабиндранат Тогор /түүний ач охин Девика Рани хожим нь Рерихийн хүү Святославтай гэрлэсэн/ нарыг дурьдаж болох юм. Рерих болон түүний гэр бүл 1920 оны 10-р сараас 1923 оны 3-р сар хүртэл АНУ-д амьдарч байсан. АНУ-д томоохон хэмжээний хэд хэдэн үзэсгэлэнгээ гаргажээ. Театрын эзэн Кристиан Бринтон болон Чикагогийн урлагийн хүрээлэнгээс түүнийг 1920 оны 12-р сараас эхлэн бусад орноор тойрон үзэсгэлэнгээ гаргахыг дэмжсэн ба энэ аялал нь Нью-Йоркоос 1921 онд эхлэж 1922 оны эхээр Сан-Францискод дуусчээ. 1922 онд Римский -Корсаковын "Цасан царайт" бүтээлийн театрын ажлыг хийсэн ба Чикагогийн дуурийн Сапрони Мари Гарден энэ бүтээлийг ихээхэн сайшаасан байдаг.

Үзэсгэлэнгийн турш Рерихийн гэр бүл маш их цаг хугацааг Чикаго, Нью-Йорк, Мексик, Калифорнид өнгөрүүлсэн. Америкийн олон худалдааны пүүсүүд Нью-Йоркод байсан ба тэд энд байрлах үедээ олон салбарын олон хүрээлэнг үндэслэсэн бөгөөд Кор Арденс болон Короня Монде нарын хүрээлэн энд байдаг байна. Эдгээр хүрээлэнгүүд нь дэлхийн эргэн тойрон дахь зураачдыг нэгтгэх хамтын үйл ажиллагааг идэвхижүүлэх зорилготой байв. Зураачдын нэгдсэн хүрээлэн нь хажуудаа зургийн сургуультай байв. Энэ сургуулийн сургалтын төлөвлөгөө нь олон талын ашигтай, онцгой сургууль байлаа.

Бас Николос Рерихийн музей болон Америкийн Агни Иогагийн нийгэмлэгийг шинээр байгуулж өгсөн юм. Тэд олон теосопикалын ухааны нийгэмлэгүүдэд нэгдсэн байсан ба энд нилээд идэвхитэй оролцон бүр удирдаж байв.

Азиар явуулсан судалгааны экспедиц /1925-1928/[засварлах | кодоор засварлах]

Нью Иоркоор аялсаны дараа Рерих хүү Жорж болон 6 найзынхаа хамтаар 5 жилийн хугацаанд явагдсан "Рерихийн Азиар явуулсан экспедиц" гэж нэрлэгдсэн судалгаанд явсан. Рерих өөрөө " Бид Панжабаас гарч Сиккам, Кашмир, Ладах, Каракорум, Хотон, Камсгар, Куара Шар, Өрөмч, Иртин, Алтайн уулс, Монголын хязгаар нутаг Оръёот, Төв Говийн Ганьсу Цайдам, Төвөд хүртэл аялсан" гэж ярьсан байдаг ба тэд цааш үргэлжлүүлэн Сибирээс Москва хүртэл судалгааны экспедиц нь Япон, Их Британи, АНУ, ЗХУ-ын товчоо болон бусад дэлхийн олон орнуудын анхаарлын төвд байсан. 1927 оны зунаас эхлээд 1928 оны 6-р сар хүртэл ажиглагчид болон судалгааны экспедиц хоорондын харилцаа холбоо түр хугацаагаар саатсан байдаг. Учир нь тэд Төвөдийн зэвсэгт дайралтанд өртөж хэд хэдэн удаа эсэргүүцэж байсан боловч амжилт ололгүй экспедицийн гишүүд таван сарын турш Тибетүүдийн гарт байсан ба ингэхдээ тэсгэм хүйтэнд майханд байрлаж хүнс тэжээлийн хомсдолтойгоор хоргодож байв. Тэдний таван хүн нь нас баржээ. 1928 оны 3-р сард Төвөдүүд тэднийг суллахаар засгийн газартай тохиролцон ба аянчид судалгаагаа үргэлжлүүлэн Энэтхэгт түр саатан Гималайн хайгуулын хүрээлэнтэй хамтран судалгаа хийж эхэлсэн юм.

Соёлын ажил[засварлах | кодоор засварлах]

1929 онд Николос Рерихийг Парисын их сургуулиас Нобелийн шагналд нэр дэвшүүлж байсан. 1932-1935 онд түүнийг хоёр ч удаа нэр дэвшүүлсэн байдаг. Түүнийг "Пакс Культура", "Улаан загалмай" зэрэг урлаг болон уран зургийн бүтээлүүд нь хүмүүсийн анхаарлыг ихээхэн татаад байсан юм. Түүний 1935 оны "Цагаан ордон", "Рерих Пакт" зэрэг ажлууд нь АНУ болон Пан Америкийн 12 гишүүн орнуудын бэлэг тэмдэг болсон. Рерих Пакт нь эртний олон улсын соёлын өмчийг хамгаалсан хууль юм. Нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч Хенри Валлис Рерихийн түүх дурсгалаа авч үлдэх тухай санаачилсан хуулийг боловсруулан олон удаа гарын үсэг зурж байсан. Хенри Валлисыг 1948 онд ерөнхийлөгч болох үед тоймч Вэйстбрүүк Пэглэр "Hearst" сэтгүүлд тэдний хоорондох захианаас нь иш татан нийтлэл бичсэн байдаг. Соёлын тайлбар Х.П. Ловекрант "Николос Рерихийн зурсан зураг ер бусын атлаа айдас түгшүүртэй байдаг" гэж түүний антрактидын айдсын тухай "Маднессын үүлс" номондоо бичсэн байдаг.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Николай Рерих – Викимедиа зураг, бичлэг, дууны сан