Jump to content

Николай Черкасов

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Николай Черкасов (орос. Никола́й Константи́нович Черка́сов, 1903 оны 7-р сарын 27-нд Оросын эзэнт улсын Санкт-Петербург хотод төрсөн - 1966 оны 9-р сарын 14-нд ЗХУ-ын Ленинград хотод нас барсан) — Зөвлөлтийн тайз, дэлгэцийн жүжигчин. ЗХУ-ын Ардын жүжигчин (1947), Лениний (1964) болон 5 удаагийн Сталины (1941, 1946, 1950, 1951 — хоёр удаа) шагналтан.

Н.Черкасов 1903 онд төмөр замын ажилтан Константин Черкасовын гэр төрсөн. 1912 оноос Санкт-Петербург хотын 10-р гимназид суралцжээ. 1919 онд Петроградын Хөдөлмөрийн сургуулийг төгсөж, А. Кларкийн найруулсан пантомима уран бүтээлчдийн студид элсжээ. Тэнд хэдэн долоо хоног суралцсаны дараа тэрээр Мариинскийн театрт элсэн оржээ.

1919-1922 онуудад тэрээр Мариинскийн театр, Большой драмын театр болон бусад театруудад нэмэлт, дараа нь пантомима уран бүтээлчээр ажиллаж байсан.

1926 онд тэрээр Ленинградын Урлагийн Дээд Сургуульд сурч төгссөн байна.

1926-1929 онд тэрээр Ленинградын Залуучуудын Театрт жүжигчин, 1929-1931 онд Ленинград, Москвагийн Хөгжмийн танхимд уран бүтээлч, 1931-1933 онд Ленинградын "Комедиа" аялан тоглолтын театрт уран бүтээлч, 1933-1965 онд Ленинградын А.С.Пушкины нэрэмжит Драмын Театрт (одоогийн Александринскийн театр) уран бүтээлчээр ажиллаж байжээ.

Тэрээр 1942 онд Зөвлөлт-Монголын "Сүхбаатар" кинонд барон Унгерны дүрийг бүтээсэн юм.