Нико Розберг

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Нико Розберг
Nico Rosberg 2010 Malaysia.jpg
Төрсөн огноо 1985 оны 6 сарын 27 (1985-06-27) (30 настай)
Формула 1 ДАШТ-ийн замнал
Иргэншил Герман Герман
Дэлхийн аварга 0
2011 оны баг Мерседес GP
2011 оны машины # 8
Гараа 89
Ялалтын тоо 0
Шагналын тавцанд гарсан тоо 5
Нийт авсан оноо 217.5
Поле байрлал 0
Хамгийн хурдан тойрог 2
Анхны гараа 2006 оны Бахрейны гран при
2010 оны байр 7 (142 оноо)

Нико Эрик Розберг (герм. Nico Erik Rosberg, 1985 оны 6 сарын 27-нд Баруун Германы Висбаденд төрсөн) нь Формула-1ийн Мерседес GP багт харьяалагддаг авто уралдаанч юм. Түүний аав нь Формула-1-ийн дэлхийн аварга, Финландын авто уралдаанч Кеке Розберг бөгөөд Нико анх Финландын нэрийн өмнөөс уралддаг байсан ч өдгөө Формула 1-т Германы далбаан дор уралдаж байна. Түүний ээж нь герман хүн юм. Нико дээрх хоёр улсын иргэншилтэй[1].

Розберг 2005 оны GP2 цувралд ART багийн бүрэлдэхүүнд уралдан түрүүлсэн бөгөөд түүнээс өмнө Формула-3 Евроцувралд аавынхаа багт уралддаг байжээ.

Розберг Формула Нэгт анх Виллиамс багийн бүрэлдэхүүнд орсон бөгөөд 2010 оны Формула-1-ийн улирлын өмнө, 2009 оны зохион бүтээгчдийн аварга Браун GP багийг нэгтгэж, дахин шинэчлэгдсэн Мерседес багт ирэн уралдаж байна.

Эшлэл[засварлах | edit source]

Гадны холбоосууд[засварлах | edit source]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Нико Розберг