Никушор Дан
Никушор Дан | |||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Nicușor Dan | |||||||||||||||||||
Дан 2025 онд | |||||||||||||||||||
| Румыны ерөнхийлөгч | |||||||||||||||||||
| Албан тушаалаа авсан 2025 оны 5 сарын 26 | |||||||||||||||||||
| Ерөнхий сайд |
| ||||||||||||||||||
| Өмнөх | Клаус Иоханнис | ||||||||||||||||||
| Бухарест хотын дарга | |||||||||||||||||||
| Албан тушаал хашсан 2020 оны 10 сарын 29 – 2025 оны 5 сарын 26 | |||||||||||||||||||
| Өмнөх | Габриэла Фиреа | ||||||||||||||||||
| Дараах | Стелиан Буждувеану (үүрэг гүйцэтгэгч) Чиприан Чиуку | ||||||||||||||||||
| Төлөөлөгчдийн танхимын гишүүн | |||||||||||||||||||
| Албан тушаал хашсан 2016 оны 12 сарын 21 – 2020 оны 10 сарын 20 | |||||||||||||||||||
| Сонгуулийн тойрог | Бухарест | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||
| Хувийн мэдээлэл | |||||||||||||||||||
| Төрсөн | Никушор Даниэл Дан 12 сарын 20, 1969 | ||||||||||||||||||
| Улс төрийн нам | Бие даагч (2017 оноос) | ||||||||||||||||||
| Бусад улс төрийн харьяалал | |||||||||||||||||||
| Хамтран амьдрагч | Мирабела Грэдинару | ||||||||||||||||||
| Хүүхэд | 2 | ||||||||||||||||||
| Гарын үсэг | |||||||||||||||||||
Никушор Даниэл Дан (рум. Nicușor Daniel Dan; 1969 оны 12 сарын 20-нд төрсөн), нь Румыны улс төрч, математикч, иргэний хөдөлгөөний зүтгэлтэн. 2020 оноос Бухарест хотын захирагчаар ажиллаж байгаад ерөнхийлөгчийн сонгуульд ялснаар 2025 оны 5 сарын 26-наас тус улсын 7 дахь ерөнхийлөгчийн албан тушаал хаших болов.[1]
Брашой тойргийн Фэгэрашаас гаралтай Дан 1987, 1988 онуудад Олон улсын математикийн олимпиадаас алтан медаль хүртэж, математикийн авьяасаа нээн харуулжээ. Бухарестын их сургуульд математикийн чиглэлээр суралцаж, улмаар Францын Багшийн дээд сургуульд магистрын зэрэг, Парис 13 их сургуульд философийн докторын зэрэг хамгаалав. Нутагтаа буцаж ирээд Румыны авьяаслаг оюутнуудын шинжлэх ухааны судалгааг дэмжих Бухарестын багшийн дээд сургуулийг байгуулж, мөн иргэний хөдөлгөөний зүтгэлтэн болжээ.
2015 онд Дан Бухарестыг аваръя эвлэлийг байгуулж, авлигын эсрэг болон түүх дурсгалыг хамгаалах чиглэлээр дуу хоолойгоо өргөж эхлэв. Жилийн дараа Румыныг аваръя эвлэлийг хамтран байгуулалцаж, даргаар нь ажилласан боловч тус намын шинэ дэвшилт үзэл бодолтой тааралгүй, төв үзлийг илүүд үзсэний улмаас даргын ажлаа өгч, бие даав. 2016 оноос парламетын доод танхим болох Төлөөлөгчдийн танхимд сонгогдон ажиллаж байгаад 2020 онд Бухарест хотын захирагчаар сонгогдсон хоёр дахь бие даагч болжээ[2]. Улмаар 2024 онд дахин сонгогдов. Хотын захирагчаар ажиллах хугацаандаа тэрээр дэд бүтэц, мөн ил тод байдалд төвлөрч ажилласан боловч бүтээн байгуулалтын хоцрогдолтой холбоотойгоор шүүмжлэл хүртэж байв.
Дан 2025 оны Румыны ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшиж эхний шатанд 21%-ийн санал авснаар 2-рт бичигдэв.[3][4] Шийдвэрлэх шатанд хэт барууны үзэлт Румынчуудын эвлэлийн төлөө эвслийн үүсгэн байгуулагч Жорж Симионтой өрсөлдөж, сонгогчдын 53.6%-ийн дэмжлэгийг хүлээснээр ерөнхийлөгчөөр сонгогдов.[5][6][7] Энэ сонгуульд сонгогчид Даны барууны ертөнцөд талтай бодлогыг өрсөлдөгчийнх нь үндсэрхэг үзлээс илүүд үзсэн ажээ.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Buș, Cristi (2025-05-22). "Jurământul de învestire al lui Nicușor Dan va avea loc luni, în Parlament". Evenimentul Zilei (Румын хэлээр). Татаж авсан: 2025-05-22.
- ↑ "Nicuşor Dan, câştigător al alegerilor cu 282.631 de voturi. Gabriela Firea, 250.690 de voturi / Rezultatele în sectoare - date finale AEP - Politic - HotNews.ro". 5 October 2020. Эх хувилбараас архивласан: 22 January 2022. Татаж авсан: 6 October 2020.
- ↑ "Nationalist Simion wins first round of Romanian election rerun". www.bbc.com (Британи-англи хэлээр). 2025-05-05. Татаж авсан: 2025-05-22.
- ↑ "Romanian presidential election: Far right clinches overwhelming victory in first round" (Англи хэлээр). 2025-05-05. Татаж авсан: 2025-05-22.
- ↑ "Romanian liberal mayor Nicusor Dan wins tense race for presidency". www.bbc.com (Британи-англи хэлээр). 2025-05-19. Татаж авсан: 2025-05-22.
- ↑ Tanno, Mitchell McCluskey, Sophie (2025-05-18). "Romania's pro-EU candidate beats hard-right rival to win presidential election". CNN (Англи хэлээр). Татаж авсан: 2025-05-22.
{{cite web}}: CS1 maint: multiple names: authors list (link) - ↑ "Pro-EU moderate Nicușor Dan wins Romanian presidential election stunner". POLITICO (Британи-англи хэлээр). 2025-05-18. Татаж авсан: 2025-05-22.