Jump to content

Нинтэндо

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Киото дахь төв байр

Нинтэндо (япон. 任天堂株式会社 Nintendo Kabushiki-gaisha) - видео тоглоом болон тоглоомын систем хөгжүүлэх чиглэлээр мэргэшсэн, Киото хотод төвтэй Японы олон улсын корпорац юм.

Нинтэндо корпорацыг 1889 онд гар урлаач Ямаүчи Фүсажиро үүсгэн байгуулж, анх гар хийцийн ханафүда тоглоомын хөзөр үйлдвэрлэж байжээ. 1960-аад онд Нинтэндо бусад бизнест өргөжиж, одоогийн нэрээрээ авч олон нийтийн компани болжээ. 1977 онд анхны видео тоглоомын консол болох Color TV-Game-ээ гаргасан. Тус компани 1981 онд Donkey Kong, мөн 1985 онд Nintendo Entertainment System болон Super Mario Bros. тоглоомуудыг гаргаснаар олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн юм.

Нинтэндо корпорац нь Японы зах зээл дээрх хамгийн том, хамгийн баян, хамгийн нөлөө бүхий хувийн хэвшлийн арилжааны байгууллагуудын нэг юм.