Нисдэг загас

Нисдэг загас
Ягаан далавчит нисдэг загас
Нисдэг загас - Эксосэтунс волитанс

Нисдэг загас (англ. Flying fish, лат. Exocoetidae) нь дэлхийн бүх далайд амьдардаг одоогоор 64 төрөл нь шинжлэх ухаанд бүртгэгдээд байна. Уг загасны урд хоёр сэлүүр нь далавч маягийн хэлбрээр хувьсч өөрчлөгдсөн бөгөөд байгалийн амиа аврах зүй тогтлын дагуу бий болжээ. Агаарт 200м хүртэл нисч чаддаг. Хамгийн эртний нисдэг загас Потаниктус сингейнсисийн 235–242 сая жилийн настай олдвор бүртгэгдсэн байна. Гэхдээ энэ олдвор одоогийн загастай холбоогүй зүйл бөгөөд одоогийн нисдэг загас нь 66 сая жилийн өмнөөс тусдаа бий болсон.

Нисдэг загас бүх таван далайд амьдардаг ба ялангуяа дулаан бүсийн усанд элбэг тааралддаг. Усны амьдрах бүс нь 200м хүртэл гүнд буюу "нарлаг устай" бүсэд амьдардаг. Далайн дийлэнх амьдрал энэ бүсэд оршдог учир нь энэ бүс фотосинтез явагддаг хамгийн таатай орчин юм. Нисдэг загас нь оршин байх хугацаандаа нилээн хувьсч байгаа амьтан болно. Ялангуяа түүний мэдрэлийн нум нь нилээн дэлгэгдэж хувьссан байна.