Нишимото Тэцүо

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Нишимото Тэцүо
Волейбол
Төлөөлдөг улс: ЯпонЯпон Япон
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Нишимото Тэцүо
Төрсөн огноо 1950 оны 12 сарын 16 (1950-12-16) (68 настай)
Төрсөн газар Хирошима муж, Хирошима, Үжина
 
Медалиуд
Зуны олимп
Алт Мюнхен 1972 Эрэгтэй баг
Дэлхийн АШТ
Хүрэл Мехико 1974 Эрэгтэй баг

Нишимото Тэцүо (西本 哲雄 Nishimoto Tetsuo?, 1950 оны 12 сарын 16-нд төрсөн) нь Японы эрэгтэй волейболчин асан, волейболын дасгалжуулагч юм.

Хирошима муж, Хирошима хотын Үжина (одоогийн Өмнөд дүүргийн Үжина)-д төрсөн. Бүх Японы эрэгтэйчүүдийн өсвөрийн шигшээ баг, Ойта Миёши Вайссе Адлер багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан. 1972 оны зуны олимпийн алтан медальтай.

Намтар[засварлах | edit source]

Тэрээр дунд сургууль хүртлээ хөлбөмбөгөөр хичээллэн, волейбол тоглож байсан удаагүй боловч Соотокү ахлах сургуульд элсээд, волейболын багт оржээ. Том биетэй байсан тул хүчтэй довтолгоог гол зэвсгээ болгон, ахлах сургуулийн төгсөх ангид байхдаа буюу 1968 онд давуулагч, ахлагч Ёнэда Казүнори нарын хамтаар ахлах сургуулиудын АШТ-д Чүү-Оо их сургуулийн дэргэдэх ахлах сургуулийг буулган авч түрүүлжээ. Мөн ондоо бүх ард түмний спартакиадад түрүүлж, Соотокү сургуульдаа анх удаа нэг жилд 2 цом авчрахад гол үүрэг гүйцэтгэжээ.

1969 онд ахлах сургуулиа төгсөөд нутгийнхаа Сэмбай Хирошима (одоогийн JT Тандерс) багт элсэн орсон. 1973 онд 7 дахь удаагийн Японы Лигт багийнхаа түүхэн дэх хамгийн өндөр амжилт болох 2-р байр эзлэхэд ихээхэн тус болжээ. 1973 онд Японы лигийн шилдэг хаалт тавигч, 1972-1974, 1976, 1978 онуудад Японы лигийн бэлгэдлийн шигшээ, шилдэг 6-д шалгарсан. Гэхдээ 1960-аад оны сүүл үед Мацүшита Дэнки (одоогийн Панасоник Пантерс), Нихон Коокан, 1970-аад онд Нихон Коокан, Шин-Нихон Сэйтэцү (одоогийн Сакай Блэйзэрс) багууд хүчирхэг байсан тул Японы лиг, Японы хот хоорондын АШТ зэрэгт 2, 3-р байр л эзэлж байв.

1972 онд 21 настайдаа шигшээ багтаа хамгийн залуу тамирчин нь болон багтаж, зуны олимпод оролцов. Олимпийн наадамд 4 тоглолтод оролцсоноос хагас шигшээ тоглолтод Болгарын багт 2 сет алдан, улмаар 3-р сетэд 0-4 болон хожигдож явахад талбайд гаран, тоглолтыг эргүүлж багтаа хожил авчирсан. Ийнхүү Японы баг түүхэндээ анх удаа олимпоос алтан медаль хүртжээ.

1976 оны Монреалийн олимпод 4-р байр эзэлсэн багт мөн Нишимото багтаж байв.

1982 онд зодог тайлж, дасгалжуулагчаар ажиллах болжээ.

Гадны холбоос[засварлах | edit source]