Jump to content

Ноа Вебстер

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ноа Вебстер
Англи хэлний тайлбар толь бичгийн нүүр хуудас. 1830-аад он

Ноа Вебстер (англи. Noah Webster, 1758 оны 10-р сарын 16-нд төрсөн –1843 оны 5-р сарын 28-нд нас барсан) -Америкийн толь бичиг зүйч, сурах бичгийн анхдагч, англи хэлний зөв бичгийн дүрмийг шинэчлэгч, улс төрийн зохиолч, редактор, зохиолч юм. Вебстер Америкийн хувьсгал болон АНУ-ын Үндсэн хуулийг батлахыг хүчтэй дэмжиж байсан бөгөөд хожим Америкийн нийгэмд оюуны сан хэрэгтэй байна гэж шүүмжилсэн. Тэрээр Америкийн үндсэрхэг үзэл нь Европын үнэт зүйлсээс ялгаатай онцлог шинж чанартай гэдэгт итгэдэг байв.

Түүнийг "Америкийн шинжлэх ухаан, боловсролын эцэг" гэж нэрлэдэг. Түүний "Цэнхэр толь бичиг" (англи. Blue-Backed Speller) нь Америкийн үе үеийн хүүхдүүдэд хэрхэн зөв бичих, уншихыг зааж өгсөн юм. Вэбстер гэх нэр АНУ-д "толь бичиг" гэсэн үгтэй утга нэг болсон, ялангуяа 1828 онд анх хэвлэгдсэн орчин үеийн "Merriam-Webster" гэх Америкийн англи хэлний тайлбар толь бичгийн зохиогч юм.

1758 онд Коннектикут мужийн Вест Хартфордод тариачны хүү болон мэндэлжээ. Тэрээр 1778 онд Иелийн их сургуулийг төгсөж, дараа нь дунд сургуулийн багшаар ажилласан. Тэрээр багшилж байх үедээ Америкийн боловсролын тогтолцооны дутагдалтай байнга тулгардаг байв. Тэрээр олон аялгууны нөлөөнд автсан англи хэлний стандарт нэвтрүүлэх бодолд онцгой санаа зовдог байв.

Улмаар Вэбстер Америкийн англи хэлний нэгдсэн стандартыг нэвтрүүлэхийг зорьсон байна. 1783-1785 оны хооронд тэрээр "Англи хэлний дүрэм" (A Grammatical Institute of the English Language) хэмээх гурван боть бүтээлээ хэвлүүлжээ. Америкчууд уг толиор зуу гаруй жилийн турш суралцаж, толь бичгийн борлогдсон тоо 70 саяыг давжээ.

1793 онд Александр Хамильтон Нью-Йорк хот руу нүүж, Холбооны намын сонинд редактороор ажиллахаар Вэбстерийг элсүүлжээ. Тэрээр сонины нийтлэл, улс төрийн эссэ, сурах бичиг хэвлүүлж, уран бүтээл туурвидаг зохиолч болсон. Тэрээр 1798 онд Коннектикут руу буцаж ирээд Коннектикутийн Төлөөлөгчдийн танхимд оржээ.

1806 онд Ноа Вебстер анхны толь бичгээ "Англи хэлний иж бүрэн толь бичиг" (A Compendious Dictionary of the English Language) -ээ хэвлүүлсэн. Дараа жил нь тэрээр өргөтгөсөн, иж бүрэн толь бичиг дээр ажиллаж эхэлсэн бөгөөд эцэст 20 гаруй жил ажиллаж 1828 онд "Америкийн англи хэлний толь бичиг" (American Dictionary of the English Language) анх хэвллүүлсэн байна. Уг хэвлэлд Америкийн англи хэлний олон стандартыг бүртгэж, 70 мянга орчим толь бичгийн оруулгуудыг багтаасан болно. 1843 онд Вэбстерийг нас барсны дараа ах дүү Мерриам толь бичгийг хэвлэх эрхийг олж авчээ. Үүнээс хойш толь бичгийг тэдний үүсгэн байгуулсан "Merriam-Webster" компани хэвлүүлж эхэлсэн бөгөөд 1934, 1961 онд хоёр удаа хэвлэгджээ.