Jump to content

Ногоон бордуур

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Газар тариаланд ногоон бордуур гэж, хөрсөнд бүрхүүл үүсгэх, хөрсөнд нэмэлт тэжээл өгөх, хөрсийг сайжруулах зориулалтаар тариалж буй ургамлыг/ургамлуудыг хэлдэг ба түүний тусламжтай бий болсон тэжээлийг ногоон бордоо гэж нэрлэдэг.[1] Ногоон бордуур нь ихэвчлэн ижил зорилготой тариалагдаж буй бүрхүүл ургамлууд байдаг. Эдгээр ургамлуудыг үр боловсорч эхлэхээс нь өмнө буюу ногоон байх үед нь эсвэл дөнгөж цэцэглэсний дараа үхүүлдэг. Өвлийн хүйтрэлээр ө.х. байгалийн аргаар үхүүлэх тохиолдолд тариалалтын хугацааг зөв сонгоно. Ногоон бордуур нь органик тариалантай нягт холбоотой ба нэг наст (зусах) тариалангийн системд чухал үүрэг гүйцэтгэх боломжтой юм.

Ногоон бордуур нь хөрсийг бордохоос гадна, хөрс сайжруулагчийн ба хөрс хамгаалагчийн үүргүүдийг давхар гүйцэтгэдэг:

Тариалсан бүрхүүл ургамлын зүйлээс хамаарч нэг гектар (га) талбайн хөрс рүү ялгаруулах азотын хэмжээ 45 - 225 кг хооронд байдаг. Ногоон бордуураар үүсгэсэн нийт азотын 40 - 60 хувийг түүний дараа тариалсан таримал ургамал ашиглах боломжтой байдаг.[2]
Зарим зүйл буурцагны үүсгэх биомасс ба хуримтлуулах азотын дундаж хэмжээ:[3] Биомасс, тн/га Азот (N), кг/га
Цагаан хошоон 4.32 135
Александрын хошоонгор 2.71 78
Кримсоны хошоонгор 3.45 112
Үслэг гиш 4.23 123
  • Ногоон бордуур нь ихэвчлэн хөрсийг хүчилжүүлэх нөлөөг үзүүлдэг. Ногоон бордуур нь гуминий ба цууны хүчлүүдийг ялгаруулж хөрсний шүлтлэгийг бууруулдаг.
  • Бүрхүүл ургамлыг тариалсанаар хөрсөн дахь тэжээлийг, дараагийн таримал ургамалд өгөгдөх зориулалттайгаар ногоон бордуурд хадгалах боломж нээгдэнэ. Тэжээлийн бодисуудыг дараагийн тарималд өгөх процесс нь микроорганизмын тоо хэмжээ нэмэгдсэнтэй шууд холбоотой. Ер нь ногоон бордуур, бүрхүүл ургамал зэргийг ашиглаж буй тохиолдолд, мөн органик тариалангийн үед хөрсний микроорганизм мэдэгдэхүйц нэмэгддэг/идэвхиждэг. Микроорганизмын энэ идэвхижил нь ургамлын гаралтай материйн задралаас үүсэлтэй ба шинэ ургамлын үлдэгдлийг түргэн задалдаг. Задрал нь ургамлын үлдэгдэлд агуулагдах азот (N), кали (K), фосфор (P), кальци (Ca), магни (Mg), хүхэр (S) г.м. тэжээлүүдийг ургамалд шингэцтэй хэлбэрт шилжүүлэн хөрс рүү нийлүүлнэ.
  • Микроорганизмын идэвхи нь хөрсөнд, мицел ба наалдамхай материалуудыг (гломалин г.м.) үүсгэж, энэ нь хөрсний агрегатлаг бүтцийг сайжруулж, хөрсийг эрүүлжүүлдэг.[2]
Хөрсний органик бодисын агууламж нэмэгдэхэд (биомасс), хөсрний ус нэвчилт, ус хадгалалт, агааржилт, болон бусад шинж чанарууд сайжирдаг. Хөрсний агааржилт сайжирдаг нь дийлэнхи ногоон бордуур ургамлын үндэс нь нягтарсан хөрс рүү идэвхитэй нэвтрэх чадвартай байдагт оршино. Органикийн задрал ялзралын зэрэг өндөр байхад хөрсний гумусын агууламж нэмэгддэг ба гумус нь ногоон бордуурын дараа тариалсан тарималд ашигтайгаар нөлөөлдөг. Ногоон бордуур ба бүрхүүл ургамалын багцад багтаан тариалсан буурцагтны овгийн бус ургамлууд нь биомассыг нэмэгдүүлэх үүрэгтэй.
  • Зарим ногоон бордуурын үндэсний систем нь хөрс рүү гүн нэвчин ургаж, гүехэн үндэстэй ургамлуудад хүртээмжгүй тэжээлийн нөөцийг дээш татдаг.
  • Бүрхүүл ургамлын бас нэг үүрэг бол хог ургамлыг дарангуйлах/дарах юм. Энэ нь бүрхүүл ургамлын багцад багтаан тариалсан буурцагтны овгийн бус ургамлуудын (ж.нь гурвалжин будаа) үндсэн үүрэг.[4] Олон ногоон бордуур ургамлуудын гүн үндэслэдэг шинж чанар нь тэдгээрийг хог ургамлын идэвхитэй дарангуйлагч болгодог.[5]
  • Зарим ногоон бордуур ургамал нь цэцэглэсэн тохиолдолд, тоос хүртээгч шавьжуудыг тэжээн тэтгэдэг. Ногоон бордуур нь мөн ашигтай махчин шавьжуудын амьдрах орчин нь болдог ба тэдгээр нь хортон шавьжийн үржлийг хязгаарлаж, инсектицидийн хэрэглээг бууруулдаг.
  • Зарим ногоон бордуур ургамлууд (ж.нь өвөлжих буудай, өвөлжих хөх тариа) нь бэлчээрийн зориулалттай ашиглагддаг.[4]
  • Ногоон бордуур ба бүрхүүл ургамлууд нь хөрсний элэгдлийн эсрэг үйлчилгээтэй байдаг.
  • Зарим ногоон бордуур ургамлууд хортон шавьж ба ургамлын өвчлөлийг бууруулах үйлчилгээтэй байдаг.[6]

Тариалангийн аж ахуйд ногоон бордуурыг нэвтрүүлсэнээр, нэмэлт бүтээгдэхүүнүүдийн (бордоо, пестицид г.м.) хэрэглээг үлэмж бууруулдаг, зарим тохиолдолд огт үгүй болгодог.

Ногоон бордуурыг аж ахуйд үр дүнтэй нэвтрүүлэх нь олон хүчин зүйлээс (санхүүгийн ба байгалийн) шалтгаалдаг. Ногоон бордуурыг/бордуурын багцыг сонгохдоо, ургуулах цаг уурын бүс, тунадасын хэмжээ, ургалтын идэвхи зэрэг хүчин зүйлүүд дээр тулгуурлах нь чухал юм.

Ногоон бордуур тарималууд

[засварлах | кодоор засварлах]

Зуны эцэс ба намар эхэн үед хошуу будаа[7] (Англи: oat) ба хөх тариа[7] (Англи: rye) хоёр ногоон бордуурт тохиромжтой.[8]

Монгол оронд ашиглаж болох зүйлүүд

[засварлах | кодоор засварлах]
  1. "Green manure - Define Green manure at Dictionary.com". Dictionary.com.
  2. 2.00 2.01 2.02 2.03 2.04 2.05 2.06 2.07 2.08 2.09 2.10 Sullivan, Preston. 2003. Overview of Cover Crops and Green Manures: Fundamentals of Sustainable Agriculture.
  3. Piper, C.V.; Pieters A.J. USDA Farmer's Bulletin (ed.). Green Manuring. USDA Farmer's Bulletin. pp. 1250–1295. Archived from the original on Нэгдүгээр сар 8, 2010. Татаж авсан: Feb 2, 2010.
  4. 4.0 4.1 Lawrence, James (1980). The Harrowsmith Reader, Volume II. Camden House Publishing Ltd. p. 145. ISBN 0920656102.
  5. Vasilakoglou, Ioannis, Dhima, Kico, Anastassopoulos, Elias, Lithourgidis, Anastasios, Gougoulias, Nikolaos, and Chouliaras, Nikolaos. 2011. Oregano green manure for weed suppression in sustainable cotton and corn fields. Weed Biology and Management 11:38-48.
  6. Larkin, Robert P., Honeycutt, Wayne, and Olanya Modesto, O. 2011. Management of Verticillium Wilt of Potato with Disease-Suppressive Green Manures and as Affected by Previous Cropping History. Plant Dis. 95:568-576.
  7. 7.0 7.1 7.2 7.3 7.4 7.5 7.6 7.7 "Монгол орны гуурст дээд ургамлын хураангуйлсан нэрийн жагсаалт" (PDF). Монголын Бэлчээрийн Менежментийн Холбоо. Archived from the original (pdf) on 2013-12-06. Татаж авсан: 2017-02-06.
  8. 8.0 8.1 "Maine Organic Farmers and Gardeners Association" (PDF). mofga.org. November 2007. Archived from the original (pdf) on 2015-03-21. Татаж авсан: 2017-02-07.
  9. Philpott, Tom (2013-09-09). "One Weird Trick to Fix Farms Forever". Mother Jones. Татаж авсан: 2014-03-14.
  10. "Green Manure". RHS. Татаж авсан: 15 October 2015.