Ногоон хөгжлийг тодорхойлох үзүүлэлтийг тооцох аргачлал
Нөхөн сэргээсэн хөдөө аж ахуйн газрын хохирол учирсан нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь:
Нөхөн сэргээсэн хөдөө аж ахуйн газрын хохирол учирсан нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь = Нөхөн сэргээсэн хөдөө аж ахуйн газрын хэмжээ / Хохирол учирсан нийт талбай * 100
Ашигт малтмалын олборлолтод өртсөн газрын хохирол учирсан нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь (%):
Ашигт малтмалын олборлолтод өртсөн талбайн хохирол учирсан нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь = Ашигт малтмалын олборлолтод өртсөн газрын хэмжээ / Хохирол учирсан нийт талбай * 100
Цомхотгосон болон тэг элдэншүүлэгийн технологи нэвтрүүлсэн талбайн хэмжээ үр тарианы нийт талбайд эзлэх (%):
Үзүүлэлтийн тодорхойлолт: Цомхотгосон талбай гэж тариалалт, уриншийн механик боловсруулалтын тоог цөөлж нэг удаагийн явалтаар уринш бэлтгэх хэд хэдэн үйлдлийг зэрэг гүйцэтгэхийг хэлнэ.
Тэг элдэншүүлэлтийн талбай гэж уринш бэлтгэхдээ хөрсийг хөдөлгөлгүй буюу хөрсөнд механик боловсруулалт хийлгүй химижүүлэн боловсруулалт хийн бэлтгэсэн талбайг ойлгоно.
Цомхотгосон болон тэг элдэншүүлэгийн технологи нэвтрүүлсэн талбайн хэмжээ үр тарианы нийт талбайд эзлэх хувь = Цомхотгосон болон тэг элдэншүүлэгийн технологи нэвтрүүлсэн талбай / Үр тарианы нийт талбай * 100
Бэлчээрийн даац :
Үзүүлэлтийн тодорхойлолт: Бэлчээрийн даац гэж хадлан, бэлчээрийн талбайн хэмжээг хонин толгойд шилжүүлсэн малын тоонд харьцуулсанаар ойлгоно. Бэлчээрийн даац = Бэлчээрийн талбайн хэмжээ / Хонин толгойд шилжүүлсэн малын тоо
100га хадлан бэлчээрийн талбайд ногдох хонин толгойд шилжүүлсэн малын тоог дараах томьёогоор тооцно.
100 га талбайд ногдох малын тоо = Бэлчээрийн талбайн хэмжээ / Хонин толгойд шилжүүлсэн малын тоо * 100
Байгаль орчны менежментийн тогтолцооны ISO-14001 стандартыг хэрэгжүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагын тоо (%):
Үзүүлэлтийн тодорхойлолт: Байгаль орчны стандарт ISO-14001 нь байгаль орчны менежментийн тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, хөгжүүлэх сонирхолтой аж ахуйн нэгж, байгууллагуудад олгодог олон улсын стандарт юм.
Мэдээллийн эх үүсвэр, давтамж, задаргаа: Стандарт хэмжил зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын “Дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалтын жилийн лавлагаа”-нд үндэслэн улсын дүнгээр, жилээр тооцно.