Нойрсож буй үсчний бодлого

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Sleeping barber problem[засварлах | edit source]

Нойрсож буй үсчний бодлого гэх ойлголт нь ерөнхийдөө олон үйлдлийн системтэй процессорийн процесс хоорондын дотоод харилцаа мөн зэрэгцүүлэлтийн асуудалд гардаг компьютерийн ухааны нэг хэлбэр юм. Бодит амьдрал дээрх үсчин өрөөндөө суугаад үйлчлүүлэгч ирвэл үсийг засах ба нэмж үйлчлүүлэгч ирвэл хүлээлгийн сандал дээр сууж,бүр байхгүй бол үсчин амардаг үйл явцтай төстэй процесс компьютерийн ухаанд их гардаг. Sleeping barber problemхамгийн сонгодог жишээ нь:Ганц үсчинтэй нэгэн үсчний газар байжээ , тэрээр нэг л үсчний сандалтай бөгөөд харин хүлээлгийн өрөөндөө "n" тооны сандалтай. Үсчин нь үйлчлүүлэгчийнхээ үсийг засаж дуусвал түүнийг үдэж гаргаад хүлээлгийн өрөөнд орж өөр үйлчлүүлэгч байгаа шалгадаг, хэрвээ үйлчлүүлэгчид байвал аль нэгийг нь үсчний сандал дээрээ суулган үсийг засах ба бүх үйлчлүүлэгч үсээ засуулж дуусвал үсчин өөрөө үсчнийхээ сандал дээр суугаад унтдаг. Үйлчлүүлэгчдийн хувьд гэвэл үйлчлүүлэгч үсчний газар орж ирээд үсчний юу хийж байгааг харна ,хэрвээ үсчин унтаж байх юм бол түүнийг сэрээж үсээ засуулна, харин үсчин өөр үйлчлүүлэгчийн үсийг засч байвал хүлээлгийн өрөөнд орж сул суудал байгаа эсэхийг шалгадаг ба сул суудал байвал сууж байхгүй бол үсчний газраас гардаг байна. Энэ процесс дээр үсчин нь бүх үйлчлүүлэгч дуустал үс засаад л байдаг , үйлчлүүлэгчид дуусвал дахин үйлчлүүлэгч иртэл унтаад л байдаг гэх мэт хэтэрхий хийсвэр дүрслэгдэж байгаа ч гэсэн ингэснээр энэ процесс алдаагүй дэс дарааллаараа ажиллах баталгаатай болж байгаа юм. Амьдрал яг ийм процесс үүсгэнэ гэвэл маш их асуудалтай боломжгүй мэт боловч энэ процессийн бүх циклийг бодит амьдрал дээрээс ажиглан компьютерийн ухаанд тохируулан зохиосон гэдэг нь тодорхой харагдана.Компьютерийн ухаанд ийм төрлийн процесс үүсгэн шийдвэрлэх асуудал их гардаг билээ.